solongonews
Сөнид хонины мах их хотод
2017-01-10 11:08
Сөнид зүүн хошуу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сөнид хонины махыг Тянмао сүлжээгээр дамжуулан Хятадын бүх газарт амжилттай борлуулах болсноос Сөнид хонины махны борлуулалтыг нэмэгдүүлсэн билээ.

Энэхүү суурин дээр тус хошуу энэ хоёр жилийн турш Сөнид хонины махны гадагш борлуулалтыг нэмэгдүүлэх, сурталчлан ухуулж Сөнид хонины махыг таниулахад хүчээ тавьж, Бээжин хотноо хэдэн удаагийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулснаас Сөнид хонины махны борлуулалт нэмэгдсэн байна. Жишээлбэл өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 24-ний өдөр тус хошууны Тарган хонгор хоршооныхон Сөнид хонины 3500 махаа Хайнан мужид бөөнөөр борлуулсан байна. Өнгөрсөн жилийн 12 дугаар сард Бээжингийн Ян Фан Да Дүү халуун тогооны газрынхан Сөнид хонины мах захиалах гэрээ байгуулсан ба Бээжин дэх Фенмао шорлогийн газар ч Сөнид хонины махны борлуулалтын гэрээ байгуулсан зэрэг амжилтыг гаргажээ.

Уламжлалт халуун тогооны газар Ян Фан Да Дүү болон Солонгос шорлогийн Фенмао шорлог зэрэг хоёр том төрөл газар Бээжин хотод 26 жилийн тасралтгүй арилжаа эрхэлсэн түүхтэй бөгөөд Бээжин, Гирэн, Чиндоо, Нанжинь зэрэг улсын дотоодын 10 гаруй муж хотод тус тус 50 гаруй салбар дэлгүүртэй болов. Тус хоёр газар Сөнид зүүн хошууны Сөнид хонины махыг сонгосон нь цаанаа учиртай. Сөнид зүүн хошуунд зээргэнэ, чихэр өвс, хунчир, шүүргэнэ зэрэг 200 гаруй төрлийн эмийн ургамал, хөмүүл таана зэрэг 80 гаруй төрлийн ховор үнэт ургамал ургадаг. Эдгээр өвс ургамлын шимийг хүртсэн Сөнид хонины мах нь шинэ соргог бөгөөд уураг элбэг, өөх бага агуулагддагаараа онцлог, “махны доторх орхоодой” хэмээн улсын дотно гадна алдаршсан юм. 1997 онд Сөнид хонь орон нутгийн шилдэг үүлдрээр үнэлэгдэн, 2007 онд улсын газар зүйн илтгэмжит бүтээгдэхүүн болж, 2014 онд Сөнид хонь улсын зэрэглэлийн мал амьтны баялгийн хамгаалалтын нэрсэд жагсав. 2014 онд Сөнид зүүн хошуу махны хонины аж үйлдвэрийн хэлхээний мөрдөлтийн системийг байгуулан махны хонины аж үйлдвэрийн чанарын аюулгүй байдал, шим сайтай хонины махаа үнэ хүргэхийг баталж чаджээ.

Бээжин хотын Ян Фан Да Дүү мах махан бүтээгдэхүүний ХК 2012 онд Сөнид зүүн хошуунд салбар компани байгуулж, жилд 100 мянган Сөнид хурга борлуулж байна. Зах зээлийг илүү сайн ашиглах, малчдад илүү сайн үйлчлэх үүднээс Сөнид зүүн хошуу бохирдолгүй цэвэр Сөнид махыг нарийн боловсруулах аж үйлдвэрийн хүрээлэн төсөвлөн байгуулж, одоог хүртэл 6 аж ахуйн нэгж уг хүрээлэнд суурьшиж жилийн ерөнхий өртөг нь 1.5 тэрбум юаньд хүрчээ.

Зохиогч: Одонтуяа
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл