“Ахас дээдсээ хүндлэх нь Хятадын үндэстнүүдийн уламжлалт ёс суртахуун болно. Бид ингэсээр л ирсэн хүмүүс” гэж Эрээн хотын иргэн Лян Гүйфэнь ярьж байлаа.

Лян Гүйфэн бол Эрээн хотын оршин суугч, 2012 оны 10-р сард түүний эр нөхөр гэнэтийн тархины цус алдалтаар өвчлөв.
Түүний биеийн байдал муудаж, 16 хоногийн эрчимт эмчилгээний дараа сайжирсан хэдий ч тэрээр өөрийгөө хариуцаж чадахаа больж, орон дээрээ сууж байдаг саажилттай болжээ. Лян Гүйфэн хүүхдүүдээ стресст орж дарамтад орохоос сэргийлэн нөхрөө асрах бүх үүргийг хүлээж авлаа. Тархины цус алдалттай өвчтөнүүдийн үр дагавар нь өөр өөр байдаг. Өвчний улмаас уруул, хэл нь хөшиж, дээд, доод шүдгүй болсон тул өдөр бүр хоол хүнс, ус уухад ч маш хүнд болов. Тэрээр тэвчээртэйгээр нөхрөө асрахын дээр сэтгэл санааг нь өргөнө.

- Нөхөр маань өвчтэй болсноос хойш ойр орчмын олон сайхан сэтгэлтэй хүмүүс надад маш их тусламж үзүүлсэн. Би өөрийн хүч чармайлтаар надад тусалсны хариуд нийгэмд нийтэд буцаан хариу талархал илэрхийлэх болно гэж Лян Гүйфэн ярив. Тэрээр хүнд хэцүү амьдралтай байсан ч, хөгжилтэй сайн сайхан амьдралыг хөөцөлдөнө. Бас ая дуугаа олон олон хүнд хүргэх нь амьдралд эерэг, өөдрөг хандлагыг үүсгэдэг. "Өвөр Монголын сайн хүмүүсийн жагсаалт"-д багтсан бөгөөд хөгжмийн олон шагнал хүртжээ. Тэрээр "Хүн болгоны амьдралд янз бүрийн бэрхшээл тулгардаг. Хэрэв миний нөхөр өвчин тусаагүй бол миний дуулах дуу, хөгжимдөх хөгжим тийм ч сэтгэл хөдлөм болохгүй байж болох юм".
"Аз жаргалаа хамтдаа хуваалцъя" гэх хайрын амлалт, гэр бүлийн бат бөх итгэл үнэмшлээр бид боомтын оюун санааны соёл иргэншлийн сайн сайхныг бүрдүүлэхэд ая дуугаар дамжин хүрдэг гэдэгт итгэж явна.
