solongonews
Өвөр Монгол эмч нар Архангайд үзлэг эмчилгээ хийлээ
2016-12-07 10:54
Монгол улсын Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын урилгаар Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч ажилтнууд 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд Архангай аймагт үнэ төлбөргүй үзлэг эмчилгээ хийсэн байна.

     Тэд хахир өвлийн хүйтэн улиралд энэхүү ажлыг өрнүүлж, орон нутгийн иргэдийн сэтгэлийг дулаацуулсан байна. Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг энэ удаад Дотор, уламжлалт бариа засал, нүдний 10 эмч мэргэжилтэн илгээж, 6 хоногт нийт 1500 гаруй хүнд үзлэг эмчилгээ хйисэн бөгөөд 50 мянга гаруй юаний үнэ бүхий эм бэлдмэл, 30 мянга гаруй юаний эмчилгээний багаж хэрэгсэл бэлэглэв.

Нэн ялангуяа, гурван жилийн хугацаанд Монгол Улсын нүдний болор цайх өвчинд нэрвэгдсэн 100 хүнд үнэ төлбөргүй эмчилгээ хийх төсөл нь албаны болон ард иргэдийн анхаарлыг татаж байна. Үзлэгт хамрагдан хагалгаанд орох нөхцөл бүрдсэн тохиолдолд Хөх хотод очиж эмчлүүлэх тухайн хүний замын зардал зэрэг бүх зардлыг дааж эмчлэх юм байна. Энэ оны хавар, зуны улиралд энэ төсөл үргэлжлэн хэрэгжих учир манай мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулаарай. Бид тухайн цаг үед та бүхэнд холбогдох мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч ажилтнуудыг элэгсэг дотноор хүлээн авч уулзсан бөгөөд шагнаж урамшуулсан байна.

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэг байгуулагдсан дөрвөн жилийн турш жил бүхэн Монгол Улсад эмч ажилтнуудаа илгээн Монгрл Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр үзлэг эмчилгээ хийж, Монгол Улсын Эрүүл мэндийн салбартай хамтын ажиллагаа өрнүүлж байгаа юм.

Зохиогч: М. Цэцэн
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл