solongonews
2020 оны соёл, биет бус соёлын өвийн өдөрлөгийн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байна
2020-06-15 15:18
2020 оны соёл, биет бус соёлын өвийн өдөрлөгийн цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Зургаадугаар сарын 13-ны өдөр Хятадын хэмжээний соёл,биет бус соёлын өвийн өдөр тохиосонд холбогдуулан ӨМӨЗО 2020 оны соёл, биет бус соёлын өвийн өдрийг тэмдэглэх цуврал үйл ажиллагааг онлайн болон оффлайн хэлбэрээр зохион байгуулсан байна.

Уг цуврал үйл ажиллагааг ӨМӨЗО-ы Соёл,аялал жуулчлалын товчооноос санаачлан зохион байгуулсан бөгөөд онлайн арга хэмжээ 06-р сарын 30-ны өдөр болтол үргэлжилж,оффлайн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа 06-р сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэх болно.

Өвөр Монголын 200 гаруй биет бус соёлын өвлөгч Tik Tok апп-р Өвөр Монголын биет бус соёлын өвийн тухай мэдлэг болон бүтээгдэхүүн, өөрийн ур чадвар зэрэг агуулгаар танилцуулж, Өвөр Монголын өв соёлын нөлөө, түгээмэл байдлыг нэмэгдүүлсэн байна. Үүнээс гадна анх удаа Өвөр Монголын уран хатгамлын соёлыг цахим орчноор хүмүүст сурталчилсан юм.

Цуврал үйл ажиллагаа зохион байгуулж бий хугацаанд биет бус соёлын өвийг хүн бүхэнд таниулж түгээн,уламжлан залгамжлуулах зорилгоор тусгай сургалт зохион байгуулсан байна.

Зохиогч: ЖАО ШИ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл