2017 оны Хятад-Монголын эрүүл мэндийн Чи Гүнгийн туршлага солилцох болон Эрээн хотын нийгмийн спортын багшийн сургалтын арга хэмжээ 2 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан байна. Монголын Эрүүл мэндийн Чи Гүнгийн холбоо болон Эрээн хотын Чи Гүнгийн холбооны 50 гаруй Чи Гүнгийн хорхойтнууд уг арга хэмжээнд оролцсон байна. Чи Гүнгийн хорхойтнууд үзэгчдэд Чин Гүн бүжиг, арван хоёрдугаар Чи Гүнгийн дасгал зэргийг хийж сонирхуулсан байна.
- Энэ удаагийн сургалтаар Монголын талын Чи Гүн сонирхогч Чи Гүн болон Хятадын уламжлалт соёлын тухай ойлголтыг гүнзгийрүүлж чадлаа. Мөн Хятад, Монголын хоорондын соёлын солилцоог бэхжүүлэхийн зэрэгцээ хоёр орны Чи Гүнгийн сонирхогчдын хоорондын нөхөрлөлийг гүнзгийрүүлж чадсан гэж Монголын Эрүүл мэндийн Чи Гүнгийн холбооны дарга н.Оюунбилэг сэтгэгдлээ хуваалцлаа.

ӨМӨЗО 2015 онд Эрээн хотыг гадаадад нээлттэй эрүүл мэндийн Чи Гүнгийн сургалтын суурин газраар тогтоосон байна. Суурин газар нь хоёр орны Чи Гүнгийн хорхойтнуудад туршлага солилцох хамгийн сайн тавцанг хангаж өгчээ. ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн Чи Гүнгийн төвөөс хоёр багш томилон 7 хоног бүр Чи Гүнгийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд хүн бүрд Чи Гүнгийн бүжгийг сургах тал дээр хичээн ажиллаж байна.
- Чи Гүнгийн сургалт зохион байгуулах нь Хятад-Монголын Чин Гүнгийн хорхойтнуудын хувьд маш сайхан завшаан болох юм. Бид энэ оны 5 дугаар сард зохион байгуулагдах Хятад,Орос, Монголын Чи Гүнгийн соёлын солилцооны арга хэмжээнд бэлдэж байгаа гэж ӨМӨЗО-ны Эрүүл мэндийн Чи Гүнгийн төвийн орлогч дарга Ли Шаолин танилцууллаа.
