Шилийнгол аймаг өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангажээ
2019-12-05 21:18
Шилийнгол аймаг өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаад байна.
ӨМӨЗО-ы Ханган борлуулах хоршооноос мэдээлснээр малчид, тариачдын өвлийн үйлдвэрлэлийн хэрэглээг ханган нийлүүлэх, мал сүргийн өвлийг өнтэй давахыг батлахын тулд Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуу, Хөвөөт шар хошуу, Шулуун хөх хошууны Ханган борлуулах хоршооноос өвс тэжээл нөөцлөх ажлыг идэвхтэй өрнүүлж байна. Одоогийн байдлаар 6500 тонн өвс тэжээл нөөцөлсөн бөгөөд хэсэг өвс тэжээлийг хөдөө орон нутгийн өвс тэжээл худалдаалах цэгт шууд нийлүүснээр малчдын худалдан авахад дэмжлэг болж байгаа юм. Мөн орон нутгийг үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцүүлэн нөөцийн өвс тэжээл үргэлжлэн зөөвөрлөж байна.
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх
