
Одоогийн байдлаар Эрээн төмөр замын боомтоор Хятад-Европын 1490 галт тэрэг, Хятад-Европын чиглэлийн нийт 42 зам шугамын галт тэрэг тус боомтоор өнгөрсөн хэмээн энэ сарын 02-ны өдөр эх сурвалжаас авсан мэдээлэлд дурджээ. Энэ тоо баримт нь 2020 оны эхний найман сард Эрээн төмөр замын боомтоор үйл ажиллагаа явуулж буй Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо 2019 онд ажилласан Хятад-Европын галт тэрэгний тоотой тэнцэж байна гэсэн үг юм. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан боомтын үйл ажиллагаа улам бүр нэмэгдсэн.
Албан мэдээллээс харахад Эрээн төмөр замын боомт нь 2019 онд Хятад-Европын ачааны галт тэрэг нийт 1490 удаа үйл ажиллагаа явуулсан байна. Эрээн боомт нь "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын чухал зангилаа, Хятад-Европын төмөр замын цорын ганц орох, гарах боомт болж байна.
Эрээн Гаалийн Газрын Төмөр замын хяналтын нэгдүгээр хэсгийн гаалийн ажилтан Ван Лэй хэлэхдээ: - Энэ оны эхнээс Эрээн боомт дахь Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний тоо тасралтгүй нэмэгдэж, эрүүл мэнд, цар тахлаас урьдчилан сэргийлэх, өдөр тутмын амьдрал зэрэг материалын эргэлтэд тогтвортой тээврийн хэрэгсэл болж байна.
"Хятад-Европын галт тэрэг тасралтгүй нэмэгдэхийн хэрээр импорт, экспортын бүтээгдэхүүний төрөл зүйл ч аажмаар нэмэгдэж, эхэндээ 10 гаруй төрлийн эд зүйл байсан бол одоо мод, автомашины сэлбэг хэрэгсэл, иж бүрэн автомашин, цахилгаан механик тоног төхөөрөмж, өдөр тутмын хэрэгцээт зүйлс, нэхмэл эдлэл, хоол хүнс зэрэг 100 гаруй төрөл болжээ. Амны маск зэрэг тахлын эсрэг материалууд, автомашины экспорт зэрэг нь шинэ онцлох бүтээгдэхүүн болж байна" гэж Ван Лэй ярьж байлаа.
