solongonews
Манжуур боомтоор хамгийн олон удаа галт тэрэг дайран өнгөрөв
2017-01-10 17:04
Хятад, Оросын эх газрын хамгийн том боомт болох Манжуур боомтоос нийтэлсэн бүртгэлийн дагуу, 2016 онд Хятад, Европыг холбосон галт тэрэг уг боомтоор мянга гаруй удаа дайран өнгөрчээ.

Угаасаа Манжуур боомт бол Хятаддаа галт тэрэг хамгийн олон удаа дайрч өнгөрдөг мөртлөө хил дамнасан ачаа барааны үр ашигтай тэвээрлэлтээр тэргүүлдэг олон улсын эх газрын боомт юм. 

Cтатистик мэдээгээр, 2016 онд "Хятад, Европыг холбосон" галт тэрэг Манжуурын төмөр замын боомтоор дайрч өнгөрсөн тоо өнгөрсөн оны мөн үеэс 88.24 хувиар нэмэгдэж, 1036 удаад хүрчээ. Оросоор дамжин Европт хүрдэг төмөр замын 25 шугамтай Манжуур боомтын хувьд, 2016 онд анх удаа тус боомтоор мянга гаруй удаа галт тэрэг дайран өнгөрсөн байна. 

2016 онд Манжуур боомтоор гарсан Хятад, Европыг холбосон галт тэргээр нийт 72.972 TEU ачаа бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 52.41 хувиар нэмэгдэж, экспорт импортын худалдааны хэмжээ 366 сая 653 мянга 910 ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 46.55 хувиар нэмэгдэв. Экспортын гол бараа бүтээгдэхүүнд цахим бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, бэлэн хувцас, гэрийн цахилгаан хэрэгсэл, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн зэрэг багтжээ. Хилээр орж ирсэн галт тэргээр тээвэрлэсэн барааны хэмжээ 927 сая 252 мянга 200 ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 29 хувиар нэмэгдэж, импортын гол бараа бүтээгдэхүүнд модон материал, машины сэлбэг хэрэгсэл зэрэг багтжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл