Эрээн хотын дэд дарга, Эрээн хотын Цагдаагийн газрын дарга Бао Пэйюйгээр ахлуулсан төлөөлөгчдийн баг Монгол Улсын Дорноговь аймагт айлчилсан бөгөөд Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга н.Баасанжавтай ажлын уулзалт хийсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны Цагдаагийн газрын хамтын ажиллагаа үр өгөөжтэй амжилтад хүрч чадсан байна. ”Шүн Ин-2015” Хятад, Монголын хилийн бүс нутгийн терроризмын эсрэг хамтарсан сургуулилт, ”Мансууруулах бодисын эсрэг хамтарсан сургуулилт”, ”6.26” олон улсын Мансууруулах бодисын эсрэг хамтарсан суртал ухуулга зэрэг үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан нь Хятад, Монголын Цагдаагийн ажлын хамтын ажиллагааны бодит жишээ болж байна гэж Бао Пэйюй онцолсон байна. Үүнээс гадна 2017 оны хоёр талын хамтын ажиллагааны талаар сан солилцсон байна.

- Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хоёр орон хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэж, хоёр талын ард иргэдийн хувийн болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалж, мөрдөн байцаах болон сэжигтэн шилжүүлэх зэрэг олон асуудлууд дээр хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэн бодит үр дүнд хүрч чадсан гэж Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга н.Баасанжав илэрхийлсэн байна.
Хоёр тал терроризмын эсрэг, аюултай тэсрэх зүйлс, мансууруулах бодисыг хууль бусаар хил давуулах гэмт хэргийн эсрэг зэрэг ажлын талаар санал нэгдсэн байна. Энэ нь Хятад, Монголын Цагдаагийн ажлын гүнзгийрсэн хамтын ажиллагааг цаашид ахиулахад чухал ач холбогдолтой юм.
