
Саяхан XI удаагийн “Сү Бү Чин математикийн ухааны сурган хүмүүжлийн шагнал”-ыг гардуулах ёслол Жэжян мужийн Вэньжөү хотод болжээ. Хятад улсын 21 муж, хот, ӨЗО-оос хүрэлцэн ирсэн 25 багш тус шагналыг хүртсэний дотор ӨМӨЗО-ны Шилийнхотын Монгол дунд сургуулийн багш Гэрэлт байлаа. Өвөр Монгол болон үндэстний цөөнхөөс цорын ганц шагнал хүртсэн багш болно.
Гэрэлт багш 1983 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийг дүүргэж, Хөвөөт шар хошууны Монгол дунд сургууль, Шилийнхотын Монгол дунд сургуульд багшилж, 30 гаруй жилийн турш үндэстний сурган хүмүүжлийн ажилд зүтгэсээр иржээ. Гэрэлт багшийн төгсгөсөн ангиас урьд өмнө 200 гаруй сурагч их дээд сургуульд элсэн оржээ.
“Сү Бү Чин математикийн ухааны сурган хүмүүжлийн шагнал” нь 1991 оны 9 дүгээр сард Шян Ү-И профессор зэрэг эрдэмтэд санаачлан Фүдан Их Сургууль, Шанхай хотын Сурган хүмүүжлийн товчоо, Шанхай хотын дунд бага сургууль, цэцэрлэгийн багш нар хамтран зохион байгуулдаг байна. Тус шагнал нь Хятад улсын дунд сургуулийн тооны ухааны сурган хүмүүжлийн хамгийн дээд шагнал болно.
