solongonews
Хуурай тариалангийн 8000 жилийн түүхийг харуулсан Шар будааны музей нээгдэв
2020-09-09 16:40
Хуурай тариалангийн 8000 жилийн түүхийг харуулсан Шар будааны музей нээгдэв

Өвөр Монголын Улаанхад хотын Аухан хошууны шар будааны музей 09-р сарын 07-ны өдөр ёслол төгөлдөр нээгдлээ. Энэхүү хүн төрлөхтний хуурай тариалангийн хөдөө аж ахуйн 8000 жилийн түүхийг харуулах үндсэн агуулга бүхий музейг хоёр жилийн хугацааг зарцуулан байж барьсан юм.

Аухан хошуу бол археологийн салбарынхны хүлээн зөвшөөрсөн Хятадын хойд бүсийн хуурай тариалангийн судалгааны суурин юм.

2012 онд Аухан хошууны хуурай тариалангийн системийг НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас "Дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өв"-өөр албан ёсоор нэрийдэгдсэн байна. Үүний улмаас Аохан хошууг ч "Дэлхийн шар будааны өлгий нутаг" хэмээн хүлээн зөвшөөрсөн ба өөрийн өвөрмөц үнэ өртгийн систем, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэдэг утгаараа улсын дотоод болон гадаадынхны анхаарлыг ихээхэн татсан юм.

Музейн нийт талбай нь 7700 хавтгай дөрвөлжин метр бөгөөд Хятадын шар будааны үйлдвэр, хуурай тариалангийн өв залгамжлал, дэлхийн өвд бүртгүүлсэн зам зэрэг үзэсгэлэнгийн хэсгээс бүрдэж, амуу будааны тариалалтын 8000 жилийн түүхийг бүрэн харуулсан байна.

Аухан хошууны шар будааны музейн эрхлэгч Руань Хунмэй хэлэхдээ: - “Тус музей нь Хятадын анхны шар будаа музей бөгөөд энэ сарын 07-ны өдөр албан ёсоор нээгдэж, нийгмийн бүхий л салбарын зочдыг угтан авлаа” гэжээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл