solongonews
Сүлд хүү эх хэлний өдрөө ингэж тэмдэглэжээ
2017-03-03 09:57
Сүлд хүүгийн эх хэлний өдрийн тэмдэглэл

Сүлд хүү Шулуун хөвөөт цагаан хошууны Мянгат бага сургуулийн тавдугаар ангийн сурагч билээ. Тэрээр  чөлөөт цагаараа ном унших сонирхолтой аж. 2 дугаар сарын 21-ний Дэлхийн эх хэлний өдрийг тохиолдуулан Сүлд ээжтэйгээ Шилийнхотыг зорин очиж Шилийнхотын монгол номын дэлгүүрүүдээр явж монгол ном сонирхжээ.

- Би хүүхдийн зохиолын ном, хэдэн үлгэрийн ном худалдан авч энэхүү Дэлхийн эх хэлний өдрийг маш утга учиртай өнгөрүүлсэн.

Сүлдийн ээж Тогос: - Манай хүү багаасаа ном унших дуртай. Үргэлж монголоороо ярьдаг. Иймээс бид ч гэсэн энэхүү эх хэлний өдрийг бодит үйл ажиллагаагаараа тэмдэглэж, хүүгээ багаас нь ном бичигтэй нөхөрлүүлэхийг зорьсон юм” хэмээн ярьж байлаа.

Сүлд хүү (зүүн) ээж Тогос, дотнын найз Энэрэлийн хамт номын дэлгүүрт ном уншиж байгаа нь

Зохиогч: Ө.Туяа
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл