solongonews
Рашаан усны шимтэй хонины мах
2020-09-23 17:30
Цэлмэг уудам тэнгэр, цэлгэр уужим тал нутгийн зон олны эрхэмлэн хүндэлдэг идээ ундаанд хонины мах зүй ёсоор ордог. Тэдний амтархан хүртдэг монгол хонины махны ид шидийн нууц чухам юунд оршино вэ⁈

  Хөмөл таанын үнэртэй бэлчээрийн хонины мах

    Өвөр Монголын хонины махны охь содон үнэр амтын тухайд сувдан цагаан хонийг төлжүүлдэг тал нутгийн өвөрмөц давуу байгаль ахуйг дурдахгүй өнгөрч үл болно. Нутаг бэлчээрийн талбайгаараа Хятад улсын таван том тал нутгийн тэргүүнд орж, ашиглаж болох нутаг бэлчээрийн талбайгаараа улсын 1/4-ийг эзэлдэг нь Өвөр Монгол орны бусад газар оронтой харьцуулахын аргагүй том давуу тал юм.

Өвөр Монголын бэлчээрийн хонинд тэнэгэр уудам бэлчээр нутаг нь эрх чөлөөтөй идэшлэх өег тавтай орчин нөхцөл болохоор барахгүй, тал нутагт ургадаг 2700 гаруй өвс ургамлаас 100 гаруй төрөл нь хонь идэхэд тохиромжтой. Ялангуяа хялгана, агь, мангир, таана, хөмөл зэрэг нь хонь тарга тэвээргэ авахад онцгой шим тэжээлтэй. Басхүү эмт ургамал олон болохоор Өвөр Монголын бэлчээрийн хонийг “Эмт өвсний идэштэй, рашаан булгийн ундтай” гэдэг нь ортой.

Хангин нутгийн малчин айлд төрсөн, Япон улсад доктор цол хамгаалж, насаараа хонины тухай судалгааны ажилд зүтгэсэн Алтандалай бол улсын хонины махны аж үйлдвэрлэлийн мэргэжлийн системийн тэргүүлэх тусгай мэргэжилтэн, Өөртөө засах орны мал аж ахуй, газар тариалангийн шинжлэх ухааны хүрээлэнгийн орлогч дарга. Түүний үзэж буйгаар Өвөр Монголын ган хуурай, салхи ихтэй өндөрлөгийн орны уур амьсгал хонины махны чанар сайн байдгийн чухал шалтгаан гэх. Хур бороо багатайгаас Өвөр Монголын тал нутгийн өвсөн дэх усны агууламж харьцангуй бага, идэвхтэй элементийн агууламж нь элбэг байдаг болохоор хонь шим тэжээл сайн авдаг байна. Ийм өвс идсэн хонины махны үнэр амт сайхан, шим тэжээл сайн байхаас аргагүй. Ган хуурай, салхи ихтэй уур амьсгал хонины хонины биед бактер үржүүлдэггүй болохоор Өвөр Монголын бэлчээрийн хонины маханд шинхэг үнэр байдаггүй.

Монголчуудын уламжлалт хонь маллаж арчлах арга Өвөр Монголын бэлчээрийн хонины махны чанар сайтай байхын бас нэг чухал шалтгаан юм. Тал нутгийн олон төрлийн өвс ургамал хонины шим тэжээлийг тэнцвэржүүлж, зарим өвс нь хонинд тамир тэнхээ оруулж байдаг. Хашир малчид хониндоо усан тарга, элгэн тарга, махан тарга, тосон тарга авахуулахын тулд дөрвөн цагийн улиралд өөр өөр бэлчээрт хонио бэлчээрлүүлдэг. Хонь хариулах нь ч хоорондоо адилгүй. Бүртгэлээр, бэлчээрт хариулдаг хонь өдөрт 10 гаруй километр явж, гүйцэд хөдөлгөөн хийдэг болохоор Өвөр Монголын бэлчээрийн хонины булчингийн мах нь хөгжсөн, хүний биед чухал хэрэгцээ бүхий гликин хүчил ба уургийн агууламж нь мэдэгдэхүйц их байдаг. Өргөн талынхаа дунд эрх дураараа бэлчдэг бэлчээрийн хонь тайван тогтуун учир биед нь хорт бодис шүүрүүлэх нь тун бага. Монголчуудын хонийг өрцөлж гаргах арга маш шинжлэх ухаанч юм. Маханд нь цус нөж үлддэггүй болохоор үнэр амт нь шинэ соргог байдаг.

“Өвсөн эмийн товч”-д: Хонины мах “Тамирыг нөхөж тэнхээг чангаруулах халуун чанарын хүнс”, хүний биеийг шим тэжээлээр хангахад “Махны доторх орхоодой” болдог гэж тэмдэглэжээ. Өвөр Монголын бэлчээрийн хонины махыг “Орхоодойн доторх орхоодой” гэхэд ахдахгүй биз ээ. Энэ бол олон зуун жилийн түүхийн урт аянд монголчууд хонийг үржүүлэн тэжээх явцдаа голдуу махны хэрэгцээнд зориулан үнэр амтыг нь анхаарч ирсэнтэй холбоотой гэж тусгай мэргэжилтэн үзэж байна. Сөнид хонины мах бол Юань, Чингийн үеэс хааны ордны улаан идээний тусгай хангамжид бүртгэлтэй шилдэг улаан идээ юм.

Өдгөө Өвөр Монголд Сөнид хонь, Үзэмчин хонь, Барга хонь, Урианхай хонь зэрэг нутгийн шилдэг үүлдрийн хонины махны үнэр амт гоц сайхан, шим тэжээлтэй. Шилийнгол, Хөлөнбуйр гэх хоёр том бүсийн нийтийн хэрэглээний брэнд хонины мах Хятад улсын хөдөө аж ахуйн брэндийн эгнээнд бусад үүлдрийн хонины махнаас онцлогдон жагсаж байна. Улсын газар зүйн илэрхийллийн гэрчилгээ авч, нэрт брэндээр үнэлэгдэн, 2006 онд Үзэмчин хонийг багтаасан Өвөр Монголын нийт 13 үүлдрийн хонь улсын зэрэглэлийн хонины үүлдрийн удамшлын нөөцийн хамгаалалтын төрөл зүйлд орсон байна.

Тал, хангай, говийн бэлчээр нутгийн ялгаанаас шалтгаалж Өвөр  Монголын нутаг нутгийн хоньд хоорондоо зохих зөрөөтэй боловч ерөнхий шинж байдал нь төстэй. Зөөлөн соргог амттай, шим шүүс ихтэй, шинхэг үнэргүй, мах нь зузаан, ширхэг нь нарийн, өөх нь бага хар мах нь их, өөх мах нь жигд алагласан, уургийн агууламж их зэргээрээ онцлогтой.

  Үүсэл гарлыг нь тодорхойлж болдог чанартай хонины мах

Америкт хэдэн жил ажиллан, дэлхийн цөөнгүй улс орнуудад очиж нүд нээсэн Ордос залуу Агаар өнгөрсөн жил харь улс дахь ажлаа орхиж нутагтаа буцан орчин үеийн шинэ малчны амьдралаа эхлүүлжээ. Ерээд онд төрсөн тэрээр одоо сошиал ертөнцөд “Малчны видео бичлэг- Агаар” нэрээрээ сайтаар дамжуулан мал аж ахуйн амьдралыг сая сая хүмүүст харуулж байна. Мөн бэлчээрийн хонины хургаа хэрэглэгчдэд “Нэр зааж” өгч борлуулалтын хэлбэрээр олон хэрэглэгчдийн анхаарлыг татсаар. Малчдын хувьд хонь нь төллөмөгц төл нь “Эзэнтэй болж” борлуулалтын асуудлыг үр дүнтэй шийдвэрлэдэг болжээ. Хэрэглэгчдийн хувьд “Нэр зааж” авсан хурганыхаа хэрхэн бэлчээрлэж буйг, түүгээр зогсохгүй нялх хурганаас аваад нас гүйцэх хүртэлх бойжилтын явцыг нь цаг тухайд нь мэдэж байдаг болохоор чанарын баталгаатай бэлчээрийн хонины мах худалдан авахад баталгаатай болсон.

Хөххотын Жинь Чё тавдугаар замд байрладаг Эрдэнэ Шилийнголын хонины махны дэлгүүрт хүмүүс өдөр бүр хонины мах худалдан авч хөл хөдөлгөөн ихтэй. Энд хэрэглэгчид хонины махны боодол дээр наасан хоёр хэмжилт кодыг ширвэж хаанаас гаралтай, ямар үүлдрийнх, хэрхэн тэжээсэн, нядалж эдшүүлсэн байдал гэх зэрэг нарийн мэдээллийг тодорхой мэдэж болдгоороо бусад махны дэлгүүрээс онцлогтой.

Өвөр Монгол орон 2014 оноос хонины махны аюулгүй байдлын Эх үүсвэр тодорхойлох систем хэрэгжүүлж эхэлсэн. Үүгээрээ төллөсөн, тэжээсэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлсэн, эдшүүлсэн, хөмрөглөж тээвэрлэсэн, борлуулсан тухай тодорхой мэдээллээр хангаж, Өвөр Монголын хонины мах "Үнэмлэх”-тэй болсон юм. Шилийнгол аймаг бол Өвөр Монголын хонины махны бүх аж үйлдвэрлэлийн хэлхээний Эх үүсвэрийг нь тодорхойлох системийн туршилтын цэг юм. Эрдэнэ хонины аж үйлдвэрлэлийн компани нь Шилийнгол аймагт Үзэмчин хонь, Сөнид хонь, Урианхай хониор голлон Авга хошуунд үйлдвэрлэлийн суурин байгуулжээ. Улмаар малчидтай “Эх үүсвэрийг нь тодорхойлох хурга худалдан авах” байранд ”Худалдан авахаар тогтсон хургануудад ээмэг” зүүлгэж, төллөснөөс нь аваад боодоллох хүртэлх бүх явцын мэдээллийг бүгдийг нарийн нямбай тэмдэглэдэг болохоор хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.

Өвөр Монгол орон бол улсын хонины махны гаралтаар хамгийн том орон бөгөөд амьд хонины тоо, хонины махны гаралт, хонины махыг эдшүүлэн боловсруулах чадвараараа улсын хэмжээнд тэргүүлдэг. Улсын дотоод дахь хамгийн өргөн цар хүрээтэй, шилдэг чанартай, брэндийн нөлөөлөх хүч ба зах зээлд маш сайн өрсөлдөх хүчтэй тал нутгийн хонины махыг үйлдвэрлэж эдшүүлэн боловсруулж гадагш гаргах суурин юм. 2019 онд Өвөр Монголын амьд хонины тоо 59755 мянгад хүрч, хонины махны гаралт 1098 мянган тоннд хүрсэн. Түүнчлэн хонины махны аж үйлдвэрлэлийн хэлхээний бүтээгдэхүүний өртөг 87 тэрбум юаньд хүрсэн байна.

Өвөр Монгол орон Эрдэнэ компанитай адил хонины махны чиглэлийн улсын зэрэглэлийн долоон дагуулагч аж ахуйн нэгж болон Ян Ян зэрэг хонины махны чиглэлээр Өөртөө засах орны зэрэглэлийн 92 дагуулагч аж ахуйн нэгжтэй болсон. Махны чиглэлийн хонийг үржүүлэх, тэжээн үржүүлэх, нядалж эдшүүлэн боловсруулах, хөмрөглөж нөөцлөх, хүйтнээр нь хүргэх барааны гүйлгээ, брэндийн зохион байгуулалт,  борлуулалтыг багтаасан нэлээд олон хэлхээ ба гурван аж үйлдвэрлэл нэгдэн хөгжсөн төлөвлөгөөний эхний алхмыг бүрдүүлсэн байн

Зохиогч: Нийтлэл: ХАЙ ЧУАНЬ
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл