solongonews
Улаанцаваас Бээжин хүрэх хурдны галт тэрэг нэвтрэв
2020-07-28 15:51
Улаанцаваас Бээжин хүрэх хурдны галт тэрэг нэвтэрлээ.

Саяхан Улаанцав-Бээжин хүрэх чиглэлийн анхны ээлжийн хурдны галт тэрэг Улаанцав өртөөнөөс мордсон байна. Энэ нь өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдөр Хөххотоос Бээжин хүрэх хурдны галт тэрэг аялсны дараа Улаацав-Бээжин хүрэх чиглэлийн анхдагч хурдны галт тэрэг байсан бол Улаанцав болон Бээжингийн зайг улам богиносгосны дээр Бээжин Өвөр Монголын хамтын ажиллагааг улам сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Энэхүү хурдны галт тэрэг нь Улаанцваас Бээжин хүрэхэд нэг цаг гаруй л зарцуулж, эдийн засгийн талд шинэ цаг үеийн эхлэл болсон байна.

ӨМӨЗО-д Улаанцав хот нь Бээжингээс хамгийн ойр зайд байрлаж байгаа хот болно. Жи Нин дүүрэг Бээжингээс 320 километр зайтай, Шинь Хэ шянь Бээжингээс 240 километр зайтай.

Улаанцав-Бээжин хүрэх чиглэлийн хурдны галт тэрэг нэвтэрсэн нь нийслэлийн иргэд Өвөр Монголд аялахад илүү хялбар нөхцөлийг бүрэлдүүлж өгсөн байна. Дөрвөдийн тал нутаг, Хүйтэн Шилийн уулархаг газрын тал нутаг, Цахар баруун гаран хойд хошууны галт уулын тал нутаг зэрэг “Гурван их тал нутаг” ба Даагын нуур, Да Хэвань нь олон улсын мөс цасны талбай зэрэг аялал жуулчлалын нөөц баялаг ихтэй билээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mgyxw
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл