
Энэ удаагийн үзүүлбэрийн уралдаанд Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургуулийн морин спортын ангийн сурагчид монгол морио унаж бартаа саад давах, дүнс тойрох, уран алхаа, ойр зай дахь баганын хооронд сүлжин явах зэрэг үзүүлэг гаргасан байна.

Шилийн гол ажил мэргэжлийн дээд сургуулийн морин мэргэжлийн сургууль нь 2016 оны 8 дугаар сард байгуулагдсан юм. Шилийн хотоос 13 км-ын зайтай байршиж байгаа тус сургууль нь одоо хоёр ангийн 72 сурагчтай байж, гаднаас 10 тусгай мэргэжлийн багш урин залж монгол хятад хос хэлээр хичээл оруулж байгаа юм. Тус сургууль нь морин мэргэжлийн мэдлэг, уралдаан ба хамааралтын мэдлэгийг заан сургахаар дамжуулан морин мэргэжлийн тамирчин, сургагч, морин мэргэжлийн талын чадвартан зэргийг хүмүүжүүлэхээр гол зорилгоо болгосноороо морин мэргэжлийн хичээлээр гол ордог байна. Энэ нь Шилийнгол аймгийн морин мэргэжлийн сургуульгүй байсан хоосныг нөхвөрлөж, “адуут нутаг”-аас нэн олон морин мэргэжлийн шилдэг тамирчин хүмүүжигдэн гарахад суурь тавьсан байдаг.

Өөрийн сурсан мэдлэгээ олон түмэнд дэлгэн үзүүлнэ гэхээс сурагчид ч сэтгэл хөгсөн аль эртнээс сургуульдаа очиж, өөрийн хайртай уралдаан морио засаж янзална.“Энэ удааны уралдаанд маний сурагчид бүр монгол морио унаж уралдаанд оролцоно. Маний сорогч энгийн цаг дааган ч бүр монгол мориороо боловсрол хийж байдаг. Энэ нь монгол морио тал нутгийн наадмын морин уралдаанаас гадна өөр янз хэлбэрээр уралдаанд оролцуулж монгол морио бусдад таниулж мэдрүүлэх нэгэн туршиц болно”гэж тус сургуулийн сургагч Ханилбаяр ярлаа. Уралдааны дунд бяцхан унаачид монгол морио унаж, саад давах, дүнс тойрох, ойр зайн хооронд сүлжин явах, уран алхаа зэргийг маш эвлэг сайхан гүйцтгэхэд талбайд суусан үзэгчид олон ч сэтгэл догдлон халуун алга ташиж баяр хүргэнэ. Уралдааны дунд унаачидын монгол морь эзнийхээ жолоодлогоор саад давах, дүнсэн тойрох , ойр зайн хооронд сүлжин яваг, хурд шалгах зэрэг цэвэр цусны үүлдрийн морины хийж гүйцэтгэдэг хөдөлгөөнийг адилхан хийж гүйцэтгэх нь үнэхээр гайхалтай сайхан.

