
Өвөр Монголын Авга хошууны Жаргалант сумын Баянмэнд багийн малчин Алдартын төл тосох ажил дөрөвдүгээр сарын эхээр дуусах дөхсөн байв.

Дөрөвдүгээр сарын 10-ны үдээс хойш уг сумын хилийн цагдаагийн газрын цагдаа Хүмүүжилт нэг өдрийн ажлаа дуусгаад Алдартын гэр бүлд туслахаар ирсэн байна. Цагдаа нар айл гэрт байнга тусламж үзүүлэн ажил төрлийг нь хийж өгдөг болохоор хэнийх ажил ихтэй ямар тусламж хэрэгтэй байгаа, хэний гэрт ямар зочин ирсэн байгааг алганыхаа хээ шиг сайн мэддэг байлаа.

Цагдаа Хүмүүжилтийг гутал өмсөөд морь унаад гарвал хашир малчин гэж хэлэхэд илүүдэхгүй. Тэрээр бэлчээрт очоод гэрийн эзэгтэй Саранцэцэгт туслан хонийг нь хотлуулан, хонь хургыг салган хооллоно.

Хил дээр амьдардаг малчин цагдаа нарыг хэзээ ч гаднын хүн гэж үздэггүй тул ямар туслалцаа хүсвэл цагдаа нарыг эрж очдог нь амьдралынх нь салшгүй нэг хэсэг болжээ. Цагдаагийн хувьд малчид өөрсдийн үйл хөдлөлөөрөө эх орны хилийг хамгаалдаг цагдаа шиг санагдана.
