
Хүний хүсэл зориг, тэсвэр тэвчээр гэдэг хэчнээн аугаа их гэдгийг бид өөрөө мэдэхгүй байж мэднэ. Гэхдээ энэ бүхний цаана хэдий их хөдөлмөр хүч байна гэдгийг бусдын бүтээсэн үнэн зүйлээс мэдэж болох юм.
Өвөр Монголын Алшаа аймгийн Утга Урлагийн Холбооноос тэтгэвэрт гарсан зохиолч, найруулагч, Алшаа уран зохиолын төлөө ихээхэн зүтгэсэн Бозууд Хасны үйл учралтай танилцаад сэтгэл хүнд байсан боловч ихэд биширч бахархаж байна. Тэрээр 1975 онд Жартай сууринд анх ажилд орж, тухайн жилдээ Шиншягийн радио нэвтрүүлгийн хороонд шилжин ажиллаж, 1980 онд дахин Алшаа аймгийн Утга Урлагийн Хороонд ажиллаад 2005 онд тэтгэвэрт гарсан байна.
Гай газар доороос гэдгээр 2005 онд хэрэх өвчинд нэрвэгдэж, үе гишүү нь өвдөн өөрөө босож хөдөлж, хоол ундаа ч идэж чадахгүй болжээ. Өвчин зовлонд ороогдсон ч өөрийн санаж бодсон зүйлээ хийж бүтээхээр иржээ.
Хасан орноосоо босож чадахгүй учраас орондоо бичиж туурвих болсон нь даваа бүхнийг туулж ирсэн байлаа. 2013 оноос интернэтээр ном зохиол унших болж, баруун гар нь хөдлөх боломжгүй учраас зүүн гараараа компьютер дээр уран бүтээлээ бичдэг болжээ. Нэг өдөрт 8-9 цаг ном бичдэг байснаа бие нь тааруухан болоход өдөрт 3-4 цаг болжээ. Одоо биеийн байдал нь тун ч тааруухан болж өдөрт 1 цаг л ном бичдэг болсон байна.
Ийнхүү 10 гаруй жилийн турш өвчин эмэгтэйгээ тэмцэж өдөр бүр шүд зуун чармайж, өөрөө ном гаргана хэмээн мөрөөдөж байснаа “Баруун шягийн бунхныг тойрон үзсэн”, “Ээжээ мөрөөдсөн”, “Хуарны шилд гарсан”, “Гурван ардын дуу адил бус нутгийн мөрөөдөл”, “Яруу найргийн орчуулгын тухай төрөгдөл”, “Вэй баатар багшийн тухай мөрөөдөл” зэрэг хятад монгол тууж, найруулал, аяны тэмдэглэл зэрэг 700 мянган үсэгтэй уран бүтээлээ туурвин бичиж ном хэвлэлд бэлэн болгосон байна.
- Тэтгэвэрт гараад бие маань өвчинд ороогдож биеийн байдал нэлээд муу байснаас сэтгэл санаа ч их зовдог. Тэтгэвэрт гараад 10 ном гаргана гэж бодож байсан юм. Гэтэл нэг ном ч хэвлэлд өгч чадаагүй. Бие тааруухан ч өөрийн санаж бодсон зүйлээ хийе хэмээн зориг шийдэж ном гаргахаар бага багаар оролдсоор байж өнөөдөр болоход бас нэлээд юм бичсэн байна. Номтой нөхөрлөвөл билэг оюун нээгдэнэ хэмээдэг. Олон олон ном уншиж өөрийн мэдлэг, оюуны харааг тэлэх хэрэгтэй гэлээ.
“Далайгаас тусал төдий усан”, “Хагийн голын шуугиан”, “Хулстайн шаргал хөдөө” зэрэг хэвлэлд бэлтгэсэн ном бол Борзуун Хасаны орондоо өндийж бичсэн бүтээл юм. Хүний зориг тэвчээр хэчнээн аугаа их байдаг гэдгийг Борзуун Хасны бүтээж байгаа ном, үрчлээс суусан нүүр, өл шантрагч харцаас нь мэдэрч болох юм.
