Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Зүүн Хойд Азийн үндэстнүүдийн түүх соёлын судалгааны хүрээлэн 12-р сарын 08-ны өдөр албан ёсоор байгуулагдаж, гадаад дотоодын их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид нээлтийн арга хэмжээнд оролцсон байна.
Мөн өдөр Чинхуа Их Сургууль, Фүдань Их Сургууль, Төвийн Үндэстний Их Сургууль, Японы Васеда Их Сургууль зэрэг гадаад дотоодын 20 гаруй их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид нээлтийн арга хэмжээнд оролцон, Зүүн Хойд Азийн үндэстнүүдийн түүх соёлын судалгааны индрийг хамтран байгууллаа.
Зүүн Азийн зүүн хойд бүс нутагт Хятадын дорнод нутаг, Солонгосын хойг, Японы арлууд, Оросын Алс дорнодын нутаг зэргийг хамарч байгаа юм.
- Зүүн Хойд Азийн судалгаа тун өргөн хүрээтэй эрдэм шинжилгээний салбар юм. Баялаг түүхтэй, газар зүйн хүрээ өргөн, олон янзын соёлтой, олон хэлтэй холбогдох учраас энэ судалгааны хүрээлэнг байгуулах нь маш чухал юм гэж Чинхуа Их Сургуулийн профессор Лю Иншэн хэлсэн байна.
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн захирал Юнь Гүөхүн:
- Зүүн Хойд Ази бүс нутгийн улс төрийн ач холбогдлоосоо шалтгаалан дэлхийн анхаарлын төвд байдаг юм. Зүүн Хойд Азийн үндэстнүүдийн түүх соёлын судалгааны хүрээлэнг байгуулсан нь тус бүсийн баялаг соёлын нөөц, түүхийн уламжлалыг илрүүлж, Зүүн Хойд Азийн үндэстнүүдийн түүх соёлын судалгааг ахиулна гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.
