
Шилийнхотын Монгол үндэстний хоёрдугаар бага сургуулийнн “Морьтой монголын боловсролтой хүүхэд” цуврал арга хэмжээний нэг болох III удаагийн “Унаган үүрсээ” яруу найргийн наадам 11 дүгээр 25-ны өдөр болж өнгөрсөн байна.
Сурагчид эх хэлээ сайн сурах, хүүхэд багачуудад монгол яруу найргийн баялгийг таниулан, Монгол соёлоороо бахархах сэтгэлтэй болгох эрхэм зорилготой билээ.
Мөн 11 дүгээр сарын 27-ны өдөр Баруун Үзэмчин хошууны Хүүхэд залуучуудын төв болон “Цагаан толгой хэл соёл”-ын холбооноос хамтран зохион байгуулсан III удаагийн “Яруу сайхан монгол хэл” уран уншлагын тэмцээн амжилттай болж өндөрлөсөн байна.
“Цагаан толгой хэл соёл”-ын холбоо нь Монгол соёлоо хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлж, сурагчид монгол хэлээрээ цэвэр сайхан ярьж, эх хэлээ сурч хэрэглэх сэтгэлийг гол зорилгоо болгосон холбоо юм.
Шилийнголын Ажил мэргэжлийн дээд сургуулийн Монгол хэл соёл урлагийн дээд сургуулийн “Ноён Монгол” цомын нэрэмжит дуу хөгжмийн мэргэжлийн тэмцээн 11 дүгээр сарын 29-ний өдөр тус сургуульд амжилттай болж өндөрлөсөн байна.
Тус арга хэмжээ нь оюутнуудын авьяас чадврыг нээж, сургуулийн хүрээн дэх соёлыг баяжуулах эрхэм зорилготой болно.
