Зургаадугаар сарын 20-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Хятадын Төмөр замын Хөххотын товчооноос энгийн хурдны төмөр замын зам шугам (Хамгийн дээд хурд нь 160 км/цаг аялах галт тэрэгний зам шугам) дагуух нийт 25 зорчигчдын буудлыг цахим тасалбарын үйлчилгээнд хамруулсан тухай мэдээлсэн байна. Ингэснээр Хөххотын зорчигчдын буудлын 80 орчим хувь нь цахим тасалбарыг ашиглах бөгөөд илүү олон тооны зорчигчдыг цахим тасалбарын үйлчилгээнд харуулсан болно.
Цахим тасалбарыг ашиглах болсон нь Хятадын төмөр замын товчооны ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл баримтлалын дагуу зорчигчдын зорчих шаардлагыг ханган сайжруулах зорилгоор мэдээлэл, ухаалаг технологийг ашигласан явдал юм. 2019 оны 12-р сарын 18-ны өдөр Хөххотын төмөр замын товчооны 14 хурдны төмөр замын зогсоол цахим тасалбар ашиглаж эхэлснээр цахим тасалбарын систем найдвартай, тогтвортой ажиллаж, зорчигчдод таалагдсан байдал, техникийн нөөц баялаг, практик туршлага хуримтлагдсан нь энгийн хурдны төмөр замын цахим тасалбар ашиглах ажлын хэрэгжилтийг хангах үндэс суурийг тавьсан ажээ.
Цахим тасалбарын системийг ашигласнаар тасалбар шалгах дундаж хурдыг 3.8 секунд /хүнээс 1.3 секунд/ хүн болгон богиносгож байгаа нь орох, гарах үр ашгийг ихээхэн сайжруулж, зорчигчдын зорчих хугацааны зардлыг хэмнэж, хуурамч тасалбар гэх мэт эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах зэрэг олон давуу тал байдаг билээ.
