solongonews
Хайлаарын XVI удаагийн Хятад, Орос, Монголын эдийн засаг худалдааны чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа болов
2020-09-10 11:36
Хайлаарын XVI удаагийн Хятад, Орос, Монголын эдийн засаг худалдааны чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа болов.

Хайлаарын XVI удаагийн Хятад, Орос, Монголын эдийн засаг худалдааны чуулга уулзалт, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 09-р сарын 04-ний өдрөөс 08-ны өдөр болтол Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Хайлаар хотод болов.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Хятад, Орос, Монгол, Хөлөнбуйрын үзэсгэлэн худалдааны бүс төлөвлөснөөс гадна “Бүс ба зам” дагуух улс орон болон Хонконг, Макао, Тайваний үзэсгэлэн худалдааны бүс, Япон, Солонгос, Пакистан зэрэг “Бүс ба зам” дагуух 12 улс, бүс нутгийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн борлуулав.

Үзэсгэлэн худалдаанд анх удаагаа онлайн борлуулалт болон шууд нэвтрүүлгээр борлуулахыг уялдуулжээ. Цар тахлын нөлөөгөөр гадаадын бизнесменүүд оролцож чадаагүй учир ихэнх нь төлөөлөн борлуулагчид байлаа.

Энэ удаад Хятад, Орос, Монгол болон “Бүс ба зам” дагуух 12 улс орон нийт 304 дэлгэн борлуулах тавцан гаргаж, үүлэн технологид суурилсан арга хэмжээг хамтран зохион байгуулав.

Олон зуун интернэт одод цахим шууд нэвтрүүлгээр энэ удаагийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын арга хэмжээг нэвтрүүлж, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн давуу тал ба интернэт оддын хүчинд түшиглэн үзэсгэлэн худалдааны борлуулалтын үр ашгийг ихэд дээшлүүлжээ.

Үзэсгэлэн худалдааны үеэр хийсэн Хятад, Орос, Монголын уран сайхны тоглолт нь хурсан олны харааг булааж, морин хуурын хөгжим, Орос бүжиг, хувцас загварын үзэсгэлэн зэрэг нь гурван улсын соёлын ид шидийг гайхуулав. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл