
Хоёрдугаар сарын 8-наас 9-ний өдрүүдэд ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хөгжлийн их хурал Хөлөнбуйр хотод ёслол төгөлдөр болсон байна. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жихэн хуралд оролцож үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ, “Аялал жуулчлалын хөгжлийг сайжруулах, ард иргэдийг баяжуулан орон нутгаа хүчирхэгжүүлэх, хэлбэрийг өөрчлөн зэрэглэл дээшлүүлэх стратегийн бодлого бий болгож, хараагаа тэлэн, толгойгоо ажиллуулж, суралцахын зэрэгцээ ажиллах, адилтган өрсөлдөн ажиллана. Мөн аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлэн, аялал жуулчлалын уур амьсгалыг түргэн хугацаанд бүрдүүлэх хэрэгтэй” гэжээ.
Хоёрдугаар сарын Хөлөнбуйр мөнгөн дээлээ нөмөрсөн нь нэг л үзэсгэлэнтэй. Хоёр өдрийн хугацаатай хуралд оролцогсод Хөлөнбуйр хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх болон аялал жуулчлалын үйлчилгээний бүтээн байгуулалттай танилцаж, 12 аймаг хот, Их Хянган давааны ой шугуйт орны хамгаалалтын товчоо болон Манжуур хот, Эрээн хотын аялал жуулчлалын сурталчилгааг үзэж сонирхов.
Ли Жихэн цохон тэмдэглэхдээ, аялал жуулчлал нь хөгжлийн ирээдүйтэй салбар юм. Бохирдолгүй аж үйлдвэрлэл бөгөөд эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдал дахь чухал нэмэгдлийн цэг болно. Аялал жуулчлалын хөгжлийг ахиулах нь ӨМӨЗО-ны Засгийн газраас аж үйлдвэрлэлийн өөрчлөлтийн хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагын нөхцөл байдал, орон нутгийн өрсөлдөөний байдал болон нөөц баялгийн харьцангуй давуу талыг ерөнхийд нь бодолцсон үндсэн дээр хийсэн стратегийн шийдвэрт бодлого болно. Өвөр Монгол даяар аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь чухал, зайлшгүй, тулгамд байгааг гүйцэд танин мэдэж, ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн аялал жуулчлалын өөрчлөлт хөгжлийг эрчимтэй ахиулах стратегийн шийдвэрт бодлогыг чанд хэрэгжүүлж, ХКН-ын ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн Х их хурал болон ХКН-ын ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хурлын II бүгд хурлын төлөвлөлтийн шаардлага ёсоор ухамсарласан, нээлттэй, хөгжүүлэх үзэл санаагаар аялал жуулчлалын хөгжлийг чухалчлах хэрэгтэй гэжээ.
