- Миний бие шинэ эрин үеийн Улаанмөчирийн уран бүтээлч юм. Улаанмөчир нь онцгой чуулга бөгөөд тоглох, зохион бүтээхээс гадна намын дуу хоолой болон халамжийг сурталчлах үүрэгтэй аж. Тиймээс бид урлагийн ур чадвар, боловсролоо нэг алхам дээшлүүлэн, хөдөө орон нутагт гүнзгийрч, амьдралын үнэнээс шим хүртэж, малчин түмэн үйлчлэн, соёл урлагийн шинийг эрэлхийлэхийг ахиулж, Улаанмөчирийн олон олон шилдэг уран бүтээлчийг бий болгохоор хичээнэ хэмээн Сөнид баруун хошууны Улаанмөчир чуулгын уран бүтээлч, Бүх Хятадын УТЗЗ-ний гишүүн Хастана ярилаа.
"ӨМӨЗО-ы Улаанмөчирийн дүрэм" нь олон удаагийн судалгаа, санал асуулга, хянан зөвшилцөх, засвар оруулах явцыг дамжин 2019 оны 11 дүгээр сард ӨМӨЗО-ы ⅩⅢ ээлжийн АТИХ-ын 15-р хурлаар батлагдсан. Энэ тухай гишүүн Хастана хэлэхдээ, "Улаанмөчирийн цаашдын хөгжлийг ахиулах, хөгжлийн явцад оршиж буй асуудлуудыг шийдвэрлэхэд баталгаа болсон. Тухайлбал Улаанмөчирт боловсон хүчин дутагдах, шинэ хуучин уран бүтээлчид солигдох, зохион бүтээх зардал мөнгө дутагдах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Мөн социализмын тэргүүний соёл болон үндэстний шилдэг соёлын хөгжлийг ахиулахад илүү баттай болно" гэжээ.
