Үндэстнийхээ уламжлалт эмчилгээний арга туршлагыг уламжлан, эмчилгээнд ашиглан, маш олон хүний олон жилийн өвчин архаг өвчин эмчилж яваа Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн Уламжлалт таван заслын тасгийг хүмүүс андахгүй мэднэ. Үүний дотор Эвэр соруулын тасаг нь байгалийн эмчилгээний аргыг ашиглаж, зардал мөнгө нь бага, өвчнийг анагаах цар хүрээ нь их, үйлчилгээ нь хурдан монгол эмчилгээний тасаг болно.
Шулуунхөх хошууны Сангийн Далай суурингийн бага сургуулийн 12 настай сурагч Мөсөн хэдэн сарын өмнө толгой нь сажлан, нүд нь татсанаар олон эмнэлгээр явж шинжилгээ хийлгэсэн ч үр дүн өгөөгүй байна. Харин нутгийнх нь хүн Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн Таван засал, Эвэр соруулын тасгийн эмч Наран болон Сайнцогтыг танилцуулсан байна. Мөсөн уг тасагт ирээд нэг өдөр болоогүй мөнгөн зүү, эвэр соруулын эмчилгээ тохирч, толгойгоо сажлахаа больж, нэг долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд өвчнөө эдгэрүүлээд гэртээ буцжээ. Аав ээж нь хүүхдийнх нь өвчин маш түргэн эдгэрсэнд баярлан эмч Наран, Сайнцогт, сувилагч нарт гүн хүндэтгэлээ илэрхийлсэн байна.
Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн Таван засал, Эвэр соруулын тасаг нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, одоо нийт 16 эмч сувилагчтай үйл ажиллагаагаа явуулж, хүн арддаа эрүүл энхийг бэлэглэж байна. Одоогийн байдлаар таван эмчилгээ, эвэр соруулын тасаг нь эвэр соруулаар гол болгож, хусах эмчилгээ, бүлээн зүү, ханах, хатгах, төөнөх, илэх, дэвтээх, эм шавах эмчилгээ, цайны эмчилгээ, архины эмчилгээ, тосон эмчилгээ, таван эмчилгээ, тархи толгойн эмчилгээ, зэс соруул, тугалга эмчилгээ, сэвслэх, арьслах засал зэрэг хорин хэдэн төрлийн эмчилгээ хийж байна.
