solongonews
Монголоороо сэтгэхэд өргөн боломжтой хөгжлийн орон зай
2017-01-12 11:11
Сөнид баруун хошууны монгол үндэстний дунд сургуулийн бар зургийн анги.

        Сөнид баруун хошууны монгол үндэстний дунд сургууль Сургалтын арга заах аргаа төгөлдөржүүлж, сурагчдын ур авьяасыг хөгжүүлэх ба шинийг санаачилж үүдэх чадварыг сайжруулах зорилгоор  бар зургийн анги нээгээд нэгэнт найман жил болж байна Өнгөрөгч онд тус сургууль “Сөнид баруун хошууны монгол үндэстний дунд сургуулийн  сурагчдын бар зургийн уран бүтээлийн эмхтгэл” нэртэй номыг хэвлүүлэхийн зэрэгцээ дөрөв дэх удаагийн сурагчдын бар зургийн үзэсгэлэнг эрхлэн  явагдуулж, сурагчдын урлан бүтээсэн бар зургийн бүтээлүүд нь багш сурагчид төдийгүй нийгмийн бүх салбарынхны өндөр үнэлгээг хүртсэн байна.

Сөнид баруун хошууны монгол үндэстний дунд сургуулийн бар зургийн анги бол манай Шилийнгол аймгийн хамгийн анхны сургуулийн хүрээний  бар зургийн анги юм. Энэхүү бар зургийн анги байгуулагдсанаас хойш дөрөв удаагийн том хэмжээний сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулсанаар  барахгүй улс орон, аймгийн дунд сургуулийн сурагчдын уран зургийн уралдаанд жил дараалан шилдэг амжилт гаргасан байна. Түүнчлэн "Сөнид баруун хошууны монгол үндэстний дунд сургуулийн сурагчдын бар зургийн уран бүтээлийн эмхтгэл” номд тус анги байгуулагдсанаас хойших бүх бар зургийн уран мэргэжлээр суралцсан сурагчдын 233 хар, цагаан модон бар зургийн уран бүтээл ба 178 өнгөт бар зургийн уран бүтээлийг оролцуулсан байна.

Энэ нь Шилийнгол аймгийн сургуулийн хүрээнд хэвлүүлсэн хамгийн анхны бар зургийн ном юм.

    Модон барын зураг бол зурах, сийлэх, дармаллах алхам дарааллыг дамждаг уран зургийн хэлбэр учир сурагчдын бүтээлч сэтгэхүй ба шинийг санаачлах чадварыг нь дээшлүүлэхэд онцгой нөлөөтэй. Тиймээс Тамчийн талд төрж, өссөн Сөнид нутгийн хүүхэд багачууд монгол сэтгэхүйгээр монгол нүүдлийн амьдрал дахь уудлаад баршгүй баялаг агуулгуудыг  модон бар урлалдаа шингээснээр уран бүтээл бүрт нь монгол амьдралын өвөрмөц онцлог харагддаг.

- Манай сурагчдын ихэнх нь хөдөө нутагтаа өсч, төрсөн болохоор өөрийн хамгаас ойлгож мэддэг монгол ахуй амьдралаасаа элбэг дэлбэг уран бүтээлийн онгод, сэдвүүдийг олдог. Тэдний урлан бүтээсэн уран бүтээлүүд нь нүүдэл мал аж ахуйн соёлыг харуулсан бүтээлүүд болохоор энэ талын мэдрэмж их сайн байдаг гэж Сөнид баруун хошууны монгол үндэстний дунд сургуулийн уран зургийн багш Бүрэнтэгш ярьлаа. Бар зургийн анги нь дунд сургуулийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдад зориулсан тэдний сонирхлыг хөгжүүлэх анги учир модон барын зурагт сонирхолтой, ур авьяастай сурагчид өөрийн сайн дураараа долоо хоног бүрт хоёр удаагийн хичээл ордог. Бар зураг сийлж зурахад маш нарийн  үйл явц, урт цаг хугацаа зарцуулдаг болохоор хичээллэх цаг үл хүрэлцэх нөхцөлд ч суурилан зурах дасгалыг гэрийн даалгаврын хэлбэрээр үлдээж, харин хичээллэх цаг дээр бэлэн зурагт суурилж сийлэх үйл явцыг гол агуулга болгон хэрэгжүүлдэг

Сөнид баруун хошууны монгол үндэстний бага сургуулийн  бар зургийн анги сурагчдад зөвхөн уран зургийн суурь мэдлэг эзэмшүүлээд зогсохгүй тэднийг уран зургийн мэргэжлээр их, дээд сургуульд элсэн ороход ч зангилааны үйлдэл үзүүлж байдаг юм.  Одоогийн байдлаар бар зургийн анги нь уран зурагт дуртай 70 гаруй сурагчдыг бэлтгэж, түүний дотор арваад сурагчид өөрийн авьяас билэг ба хичээл зүтгэлдээ түшиглэн их, дээд сургуульд орох хүслээ мөрөөдлөө биелүүлээд байна. Өнөө цагт уран зургийн сургалт нь гагцхүү сурагчдад суурь мэдлэг эзэмшүүлэх төдий бус, харин сурагчдын гоо сайхныг мэдрэх, шинийг санаачлах ур чадварыг бий болгож хөгжүүлэхээр дамжуулан сурагчдын бүх талын уран сангийн хөгжлийг ахиулахад гол зорилго нь оршиж байна.

Зохиогч: Сурвалжлагч нарантуяа
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Шилийн Голийн Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл