solongonews
Өвөр Монголын нутгаар бороо, цас орно
2020-04-15 11:05
Ойрын гурван хоногт Өвөр Монголын нутгаар бороо, цас орно.

Сүүлийн хэдэн өдрүүдэд Өвөр Монголын хувьд нарлаг, дулаан байсан тул агаарын температур нэмэгдсээр байна. Өвөр Монголын Цаг уурын товчооны урьдчилсан мэдээгээр 04-р сарын 15-наас эхлэн 3 хоног ихэнх нутгаар хур тунадас орохыг мэдэгджээ.

Энэ удаагийн хур тунадас нь хөрсний чийгшлийг нэмэгдүүлж, тариалангийн талбайн хөрсний чийгийг хамгаалахад их нөлөө үзүүлэх юм. Мөн төв болон баруун, баруун өмнөд нутгийн ихэнх нутгаар агаарын хэм 6 градус орчмоор буурна.

15-ны өдрөөс эхлэн сул хүйтэн агаарын нөлөөнд Шилийнгол аймгийн баруун хойд, өмнөд, зүүн хойд хэсэг, Улаанхад хот, Тунляао хот, Хянган аймгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо цас холилдон орно. Улаанхад хотын өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, баруун хойд болон баруун хойд зүгийн төв хэсгээр салхитай, зүүн өмнөд нутгийн баруун хэсгээр агаарын хэм 6 градусаар буурна.

16-нд Улаанцав хотын зүүн хэсэг, Шилийнгол аймгийн ихэнх хэсэг, Улаанхад хот, Тунляао хот, Шилийнголын зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо цас холилдон орно. Улаанхад хот, Тунляао хотод олон жилийн дунджаас их бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй байх юм.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл