Ли Жихэн онцлохдоо, одоо болон ирээдүй бол Өвөр Монголын аялал жуулчлалын салбарын том төлөвлөлт, том өөрчлөлт, их дэвшилтийн чухал хугацаа мөн.
Бүх шатныхан орон нутгийн аялал жуулчлал, дөрвөн улирлын аялал жуулчлалын хөгжлийн стратегийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, аялал жуулчлалын стратегийн бодлогын чанартай тулгуур аж үйлдвэр болон ард түмний таашаалд хүрсэн орчин үеийн үйлчилгээний үйлс болгон бүтээн байгуулахыг түргэтгэх хэрэгтэй. Төлөвлөн дагуулахад хүчээ тавьж, байр байдлаа ойлгож, зэрэглэлийг дээшлүүлэн стандартыг батлан, системийн төлөвлөгөөг ахиулан олон дүрмүүдийг нэгтгэхийг бэхжүүлж, төлөвлөгөөний хэрэгжилтийн ажлыг идэвхтэй болгож төлөвлөгөөний шинжлэх ухаанч чанар болон эрх мэдлийг бэхжүүлэх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх ажил дээр анхаарч, хөрөнгө төвлөрүүлэх арга замыг өргөжүүлж, төслийн дэмжлэг үзүүлэх ажлыг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын ажлыг сайжруулж, зах зээлийн гол цогцыг идэвхжүүлэн аялал жуулчлалын салбарын хөгжилд хүчтэй дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг ахиулж, “Аялал жуулчлал+”-ын стратегийн бодлогыг хэрэгжүүлж, уялдуулан хөгжүүлэх шинэ байдал, шинэ эрчим хүч болон шинэ бүтээгдэхүүн, шинэ менежментийн хэлбэрийг идэвхтэй хүмүүжүүлэн аялал жуулчлалын ерөнхий хэмжээг өргөтгөх, үр ашгийг нэмэгдүүлэх талыг ахиулах хэрэгтэй. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг идэхтэй болгож, “7 сүлжээ+аялал жуулчлал”-ын ойлголтыг тогтоож, “Түргэн хугацаанд хүрч удаан зугаацах” үзэл санааг бий болгож, “Аялал жуулчлал+интернэт сүлжээ”-г бэхжүүлэн, үйлчилгээг иж бүрэн болгох ухамсрыг бий болгож, аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүх талаар бэхжүүлэн аялал жуулчлалын олон нийтийн үйлчилгээний түвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Ухуулан борлуулах ажлыг идэвхжүүлж, төрөл тэмдгээр дэмжих үр дүнг бэхжүүлэн аялал жуулчлалыг сурталчлан ухуулах системийг төгөлдөржүүлж, оновчтой борлуулах арга бодлогыг хэрэгжүүлэн аялал жуулчлалын нээлтийн хамтын ажиллагааг өргөтгөх хэрэгтэй гэсэн байна.
Өвөр Монголын бүх шатны Намын хороо, Засгийн газрын аялал жуулчлалын хөгжлийг чухал байранд тавьж, чухал ажил болгож, зохион байгуулалтын баталгааг тогтворжуулж, байгууламж тогтцын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн төрийн бодлогын системийг төгөлдөржүүлж, хөгжлийн орчныг шилдэг болгож хууль журмын дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг сайжруулж, шинжлэх ухаан боловсролоор аялал жуулчлалыг мандуулахыг гүнзгийрүүлэн, үнэлэн шалгах ажлыг сайжруулж, шилдэг аялал жуулчлалыг хөгжүүлж, сайн сайхан нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй гэж Ли Жихэн шаардсан байна.
