БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмын хэвлэл мэдээллийн төвийн барилгын ажил саяхнаас эхэлсэн бөгөөд 2020 оны 02-р сарын эхээр албан ёсоор ашиглалтад оруулна.
Хэвлэл мэдээллийн төвийн дизайны талбай 10 мянган кв.метр бөгөөд радио телевизийн төв (IBC), мэдээллийн төв (MPC) гэж хуваана. Үүнд: Радио телевизийн төвийг CCTV-ийн техникийн баг бүтээн байгуулахаар болсон бөгөөд өвлийн наадмыг бүхэлд нь дамжуулж, телевизийн байгууллагууд төрөл бүрийн тэмцээний агуулгыг цацаж, бичлэг хийж, боловсруулж, засварладаг гол газар болох ажээ.
Үүнээс гадна хэвлэл мэдээллийн төвийг хоёр давхар болгон бүтээн байгуулахаар төсөвлөж, нэг давхарт ерөнхий үйлчилгээний төв, шуудангийн газар, тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн борлуулах газар, ресторан, амралтын (ярилцлага) өрөө болон бусад чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Хоёрдугаар давхарт Синьхуа агентлаг, Өвөр Монголын Өдрийн Сонин, Ардын өдрийн сонин зэрэг хэвлэл мэдээллийнхэн ажиллах юм. Хэвлэл мэдээллийн төв нь БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмыг сурталчлан ухуулахад чухал ач холбогдолтой бөгөөд иргэд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цаг алдалгүй олж авах, сонирхолтой арга хэмжээнүүдийг үзэх боломжийг олгох юм байна.
