solongonews
Гэгээн хээрийн тухай дурсамж
2017-01-13 10:08
Маний монголчууд унааны агтаа нэр өгч дууддаг заншилтай. Морины нэрийг олонх нь өнгө зүсээр нь зүсэлж, дээр нь түүний өвөрмөц онцлог буюу унааны хэрэглээний байдал зэргээр ялган нэрлэдэг.

       Жишээлбэл бие бялдар, зан авир, явдал гишгэдлээр нь шинжиж байгаад өндөр хүрэн, нарийн хуа, жороо саарал, ороо шарга, шувтан хар гэхчлэн нэрлэдэг бол унаж эдлэх байдлаар нь уургын хээр, уралдааны хүрэн, аяны хээр, хонины бор гэх зэргээр нэрлэж байдаг. Үүнээс гадна, бас эзэнийх нь нэр буюу унаж сургасан хүний нэрийг хавсарган Самбуугийн хээр, Дамдины халиун, Дамрын хүрэн зэргээр нэрлэдэг байна.

Өмнөх зууны жараад онд Авга хошууны Цагааннуурын Улаантуяа бригадад нэг “Гэгээн хээр” нэртэй морь байсан аж. Тэр үеэс Өөртөө Засах Орноос утга урлагийнхныг хөдөө буулган амьдралд гүнзгийрүүлэх үед алдарт дуучин Буяндэлгэртэй хамт зурагчин Намжил, кино жүжигчин Гэгээнтана нар тус бригадад бууж ирсэн байна. Улмаар бригадаас тэдэнд унааны морь тохируулж өгч, Гээнтанад нэг хээр морь барьж өгчээ. Номхон морь байсан ч Гэгээнтана огт морь унаж үзээгүй учир маш олон ойчдог болохоор хүмүүс түүнийг мориноосоо өдрийн гурван ойчлоо гэж шоглон нааддаг байв. Түүнээс хойш энэ хээр морины анхны нэр нь мартагдаж, харин “Гэгээн хээр” гэдэг сайхан нэртэй болжээ. Энэ явдал нэгэнт өнгөрөөд хичнээн жил болсон ч хүмүүс Гэгээн хээрийг дурдан санах бүртээ алдарт дуучин нэрт урлан бүтээлчдийн хөдөө бууж, малчин түмэнтэй хамт хөдөлмөрлөн хамт амьдарч байсан баяр хөөртэй өдрүүдийг санагалзан дурсдаг билээ.

 

 

Зохиогч: Содцэцэн
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл