Өвөр монголын Өдрийн сонины харьяа “Солонго” мэдээллийн төвөөс 11 дүгээр сарын 4-нд Улаанбаатар хотноо “Солонгын өдөрлөг” арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгуулжээ. Тус арга хэмжээний хүрээнд монгол Улсын үндэсний номын санд хандивлах, “Солонго” хэвлэл мэдээллийн анхны уулзалт-хэлэлцүүлэг, Солонго мэдээллийн хэрэгслүүдийг сурталчлах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Солонго” мэдээллийн төв нь Солонго сэтгүүл, Солонго сонин, Солонго сайт, Солонго гар утасны апп, микро блог, Вичат зэрэг мэдээллийн хэрэгслийг ажиллуулдаг. үүнээс монгол Улсын уншигчдын хамгийн сайн мэддэг мэдээллийн хэрэгсэл бол “Солонго” сэтгүүл юм. Тус сэтгүүл 1993 онд анхны хэвлэлээ гаргаж байснаас өнөөг хүртэл 23 жилийг ардаа үджээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын газрын зөвлөх, дипломатч Ли Вэй “Солонго” төвийн өдөрлөгт амжилт хүсэж үг хэллээ.
“Солонго” мэдээллийн төвийн монгол Улс дахь Төлөөлөгчийн газраа 2014 оны 9 дүгээр сард байгуулжээ. Уг төв байгуулагдсан цагаасаа эхлэн мэдээ, мэдээлэл бэлтгэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сургалт зохион байгуулах, сонин сэтгүүл хэвлэн түгээх ажлыг гүйцэтгэж ирсэн. “Солонго” мэдээллийн төв нь жил бүр уламжлал болгон энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээг өөрсдийн үйл ажиллагааг монголын уншигчдад таниулах, монгол уншигчдын хэрэгцээ шаардлага юу болох, нийтлэлийн бодлогоо хэрхэн уялдуулж болохыг харилцан ярилцах, нэгдсэн ойлголтод хүрэхэд чиглүүлжээ.

Өвөр Монголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү төвийнхөө үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлага, үзэл баримтлал болон Монголын сэтгүүлчидтэй хамтран ажиллах боломжийнхоо талаар илтгэл тавилаа
Өвөр монголын “Солонго” мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү энэ үеэр хэлсэн үгэндээ, “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хоёр орны сэтгүүлч сурвалжлагчид нүүр тулж уулзах боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хэвлэл мэдээллийнхэн төр засгаас тавьж буй бодлого зорилтыг таниулах, хамтын ажиллагаа өргөжүүлэх, харилцан туршлагаасаа хуваалцах, ажил хэрэгч санаачилгуудыг хөхүүлэн дэмжих, иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн мэдээ мэдээллийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, Торгоны замын түмэн газрын аяллыг зохион байгуулах, цахим мэдээллийг хөгжүүлэх, шилдэг боловсон хүчийг сургаж бэлтгэх зэрэг чиглэлд хамтарч ажиллах зорилт дэвшүүлж байгаагаа хэллээ.
“Гэгээ” сургуулийн захирал, доктор, профессор Д.Болдбаатар “Монгол-Хятадын соёлын харилцаа” сэдвээр илтгэл тавилаа.
Мөн үеэр Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн ахлах судлаач Н.Ганчимэг “Монголын уншигчдын өнөөгийн чиг хандлага” сэдэвт илтгэлдээ сүүлийн жилүүдэд цахим сэтгүүл зүй түлхүү хөгжиж, хот хөдөөгийн иргэдийн дунд мэдээллийн тархалт ижил түвшинд очсон. энэхүү хөгжлийг дагаад сонин сэтгүүлүүд дэргэдээ бие даасан сайт, фэйсбүүк, жиргээ хаягтай болж буйг тэмдэглэсэн юм. Түүнчлэн МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Бадамсамбуу “Нэг бүс нэг зам” төсөл ба Монголын оролцоо”, “Хархорин” хүрээлэнгийн ажилтан Б.Эрдэнэсанаа “Эдийн засгийн коридор” сэдэвт илтгэл тавьсан ба гурван орныг дамнасан дээрх томоохон төслүүдийн үр нөлөө, ач холбогдлоос дурдав.

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн ахлах судлаач Н.Ганчимэг
Хэлэлцүүлгийн үеэр эрхлэгч Л.Наранхүү, Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын эрхлэгч С.хүрэл нар Солонго мэдээллийн төвийнхөө тойм байдлыг олон нийтэд танилцуулсан бөгөөд арга хэмжээний үеэр хуран чуулсан мэргэжилтэн, сэтгүүлчид, Солонгын уншигчийн асуултад хариулсан байна.

МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Бадамсамбуу “Нэг бүс-Нэг зам” сэдэвт илтгэл тавьсан юм.

“Хара хорум” хүрээлэнгийн УЗ-ийн гишүүн Б.Эрдэнэсанаа “Эдийн засгийн коридор” сэдвээр илтгэл тавилаа.
Уулзалт-хэлэлцүүлгийн үеэр
Өдөрлөгийн үеэр “Солонго” мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү, С.Хүрэл нар Нийслэлийн соёлын газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Г.Батсүхтэй цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.
Солонго мэдээллийн төвийн зөвлөх нар
