
Сөнид хонины мах ачсан том машинууд Сөнид зүүн хошууны Мандалт суурингаас өмнөд орныг зорин саяхан мордсон. “Манай хоршооны 3500 сөнид хонины мах Хайнан мужид борлуулагдаж эхэллээ” гэж Сөнид зүүн хошууны Хонгор сумын “Тарган хонгор” хоршооны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Бодьгэрэл ярилаа.
“Тарган хонгор” хоршоо 2008 онд үүсгэн байгуулагдаж, арваад гишүүн өрхтэй байсан бол 2013 онд тус сумын таван багийн намын дарга, багийн дарга, намын гишүүний өрхөөр гол болгон байгуулсан сөнид хонины тусгай хоршоо болжээ. Одоо 74 гишүүн өрхтэй болон өргөжсөн томоохон хоршоо болжээ. Тус хоршоо байгуулагдсанаас хойш “Намын гишүүн голлох өрх + нийгэмлэг”-ийн хэв загвараар хоршооныхоо хөдөлгөх хүч болгон ажиллаж байна. Хоршооны гишүүн өрхүүд бүгд хил дагуу нутгаар суурьшдаг болохоор хонины мах зэрэг малын ашиг шимийн бүтээгдэхүүнээ борлуулахад хүнд асуудал оршдог нь хоршооны хөгжилд хамгийн том саад болсоор байв. Ийм байдалд тус хоршоо малын ашиг шимийн бүтээгдэхүүнийхээ борлуулалтын асуудлыг шийдэхийн тулд дээд шатны Засгийн газар болон аж ахуйн нэгжтэй идэвхтэй харилцан арга зам хайж, “Тарган хонгор” брэндийг бүртгүүлэх, хошууны төвд хоршооныхоо хонины махыг шууд борлуулах дэлгүүр нээх зэрэг аргыг авчээ.Тэрчлэн хоршооны зүгээс саяхан Өвөр Монголын Сөнид мал аж ахуйн үйлдвэрлэлийн шинжлэх мэргэжил ХХК хоршооныхоо 3500 сөнид хонины махыг Хайнан мужид борлуулах гэрээ байгуулсан бөгөөд малчдын гараас худалдан авах үнэ нь зах зээлийн үнээс өндөр байхаас гадна аж ахуйн нэгж хоршооны хонины махыг Хайнан мужид борлуулсны дараа хамгийн сүүлийн үнэ ханшаар болгож, малчдад хоёр дахь удаагийн орлогын хуваарилалт хийж өгөхөөр тогтжээ.
“Тарган хонгор” хоршоо эдгээр борлуулалтын арга замыг идэвхтэй хайж, хоршооныхоо “Намын гишүүн голлох өрх + нийгэмлэг”-ийн аргыг хэрэгжүүлж, хоршоо ба малчдын орлогыг нэмэгдүүлэх үүдийг нээж чадсанаар барахгүй сөнид хонины нэр алдрыг Монголын өндөрлөгөөс хэдэн мянган газрын алс дахь Хайнан арал хүртэл дуурсгаж эхлэв.
