"Хятадын мөрөөдөл-2020 оны урлагийн тал нутаг” бүх улсын уран зургийн үзэсгэлэн 09-р сарын 10-ны өдөр Өвөр Монголын Улаанцав хотын уран зургийн ордонд эхэллээ.
Хятад улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн уран бичлэгтэн, зураачид тал нутагт хуран цугларч Өвөр Монголын Шилийнголын тал нутаг, Улаанцав хот, Бугат хотын болд төмрийн компани зэрэг газруудтай танилцаж, “Үндсэн шат, ард түмний дунд гүнзгийрэх” гол сэдвээр зохион бүтээх үйл ажиллагаа өрнүүлэн, ард түмэнтэй ойр байж, урлагийн шилдэг бүтээлийг туурвиж, зохион бүтээх болно.
Тус үзэсгэлэн "Хятадын мөрөөдөл-2020 оны урлагийн тал нутаг”-аар гол сэдэв болгож, Өвөр Монгол орны ядуурлаас ангижруулах бодлогын ялалт ба хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх ажлын амжилтыг зураглаж, үндэстнүүдийн ард түмэн хамтдаа шинийг санаачлан, цэцэглэн хөгжиж, баяжин чинээлэгжих замаар замнасан үйл явцыг урлагийн хэлбэрээр илрүүлж байна.
Мэдээгээр тус үзэсгэлэн 21 өдөр үргэлжилжлэх бол нийт 268 уран зургийн уран бүтээлийг сонгож,10-р сард Хөххотын Өвөр Монголын Үзэсгэлэнгийн ордонд дэлгэгдэх юм байна.
