Тэрээр: - Энэ оны 9-р сард ӨМӨЗО-ны Ордос хотод НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн бага хурал зохион байгуулна. Хуралд 195 талуудын албан ёсны 1400 гаруй төлөөлөгчид оролцох ба дэлхийн цөлжилттэй тэмцэх аргачлалын талаар авч хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна. Жан Юнли:
- Энэхүү хурал "Цөлжилттэй хамтдаа тэмцэн хүн төрөлхтөнд буян үйлдье" уриан дор зохиогдох юм. Хурлаар голдуу цөлжилтийн асуудлаарх чухал бодлогын талаар ярилцахаар төлөвлөсөн. "Конвенцийн шинэ стратегийн цар хүрээ"-г бүрдүүлэх тухай таван төслийг бий болгохыг гол үүрэг болгож ажиллах юм гэж хэллээ.
Хятадын Засгийн газар тус хурлыг дээд хэмжээнд чухалд үзэж байгаа юм байна. Төрийн зөвлөл хурлыг зохион байгуулах тусгай комисс байгуулж, комиссын анхны хурлыг 1-р сарын 18-нд хуралдуулаад байна.
