Өвөр Монголын Шилийнгол аймгийн “Довт” гэх мал аж ахуй, машин техникийн компани нь Шилийнгол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошууны Ихнуур сумын Цайдам багт байрладаг. Тус компанийг Бадрангуй, Насанбаяр, Түвшинжаргал, Тунгалагмөрөн гэх залуу малчин 400 мянган юанийн хөрөнгө оруулалтаар 2019 оны эхээр байгуулжээ. Одоогийн байдлаар тус компанид мэргэжлийн тав, угсралтын хэсэгт мөн таван ажилтан ажиллаж байна. Түүнээс гадна мэргэжлийн бус дөрвөн ажилтан, амьдралын нөхцөл боломж тааруу зургаан малчныг ажлын байраар хангасан.
“Довт” компани үхэр бордон тэжээх хашаа, үржлийн үед ашиглах хашаа, тариалан мал аж ахуйн техник хэрэгсэл, бүлээн усны онгоц зэргийг үйлдвэрлэж малчдын өдөр тутмын ахуйн хэрэгцээнд нийцүүлэн худалдаалж байна.
Үхэр бордон тэжээх хашаа нь малчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, цул төмөр хийцтэй, эвдрэл бага, үхрийг тусгаарлан тэжээдгээрээ онцлог юм. Мөн малчдын хөдөлмөр хүчийг хөнгөвчилсөн, угсарч тээвэрлэхэд хялбар байгаа нь зах зээлд эрэлттэй байна.
