2020 оны 02-р сарын 16-ны өрөөс эхлэх БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмыг ӨМӨЗО зохион байгуулах болно. Энэхүү спортын наадмын гол талбайг ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Хайларт бүтээн байгуулж байгаа юм. “Мөнгөн өвлийн Хөлөнбуйрт болзож, мөс цастай ертөнцийг сонирхоно” сэтгүүлчдийн баг 12-р сарын 10-ны өдөр энэхүү талбайд хүрч ажил байдалтай танилцсан байна.
Уг талбайн барилгын дизайн нь Хөлөнбуйрын орон нутгийн онцлогийг харуулахыг зорьсноор гол дизайн нь үүл болон хадгийн хэлбэртэй бөгөөд орчин цагийн том хэлбэрийн спортын барилгын онцлогийг харуулсан байна.
Тус гол талбайд хурдны тэшүүрийн танхим, богино зайн тэшүүрийн танхим болон хоккейн танхим зэхэг гурван том хэсгээс бүрдсэн байна. Нийт 183 мянган кв метр талбайтай бөгөөд 1.01 тэрбум юанийн хөрөнгө оруулж байгуулсан байна.
БНХАУ-ын XIV удаагийн Өвлийн улирлын спортын наадам дууссаны дараа уг талбайд 2022 оны Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл сорилт хийх суурин болгохоор төлөвлөсөн байна.
