solongonews
”5+1” суурингийн бүтээн байгуулалтыг ахиулья
2016-12-09 10:15
ӨМӨЗО-ны Намын Төлөөлөгчдийн X Хурлаас Өвөр Монголыг Хятад улсын чухал эрчим хүчний суурин, шинэ хэлбэрийн химийн аж үйлдвэрийн суурин,

Хуралд “5+1” суурингийн бүтээн байгуулалтыг дурдаж, Өвөр Монголын хөгжлийн зорилго чиглэлийг тогтоож, хөгжлийн чухал агуулгыг тодорхойлжээ. Энэ нь Хятад улсын хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, хөгжлийн жам ёсыг баримтлах хийгээд Өвөр Монголын нөөц баялгийн давуу, газарзүйн давуу тал болон соёлын давуу талыг харуулж, аж үйлдвэрийн хөгжлийн бодит байдалтайгаа уялдуулсан онцгой уялдаа мөн. Уламжлалт аж үйлдвэрийн залгамж чанарыг харуулах хийгээд уламжлалт аж үйлдвэрийг өөрчлөн  шинэчлэх, шинээр хөгжиж буй аж үйлдвэр, орон нутгийн аялал жуучлалын шинийг бүтээх чанарыг хурдацтай хөгжүүлэх органик нэгдэл мөн.

 “5+1” суурингийн бүтээн байгуулалт нь нэг талаар өндөр шинэ мэргэжил чадвар болон тэргүүний мэргэжил технологи, эрчим хүч, аж үйлдвэр, барилгын материал, машин тоноглол хийх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах зэрэг уламжлалт аж үйлдвэрлэлийг өөрчлөн шинэчилж, уламжлалт нөөц баялгийн хэлбэрийн аж үйлдвэрийн өртгийг нэмэгдүүлэн хэлбэрийг өөрчлөхийг сайтар хийж, нөөц хэмжээг сайн төлөвлөн эдийн засгийн тогтвортой хөгжлийг батлах шаардлагатай. Нөгөө талаар шинэ эрчим хүч, шинэ материал,  эрчим хүчийг хэмнэн байгаль орчныг хамгаалах, дээд түвшний мэргэжлийн технологи, “Том дата” үүлэн тооцоолуур, биологийн мэргэжил, монгол хятад эм эмнэлэг зэрэг  стратегийн чанартай шинээр хөгжиж эхэлсэн аж үйлдвэрийг илүү өргөтгөн, Өвөр Монголын үзэсгэлэнт сайхан өнгө төрх болон үндэстний соёлын онцлог давуу талыг харуулан, орон нутгийн аялал жуучлалын хөгжлийг хурдасгаж, аж үйлдвэрийн өндөр зэрэглэлийн, оюунлаг, бохирдолгүй, үйлчилгээ үзүүлсэн байдлыг нэмэгдүүлж, Хятад улсын хөгжлийн  стратегийн болон зах зээлийн хэрэгцээ шаардлагаар шинээр хөгжсөн аж үйлдвэр болон  аялал жуучлалын хөгжлийг шинэ хөдөлгүүр, шинэ тулгуурлагч хүч болгох хэрэгтэй.

“5+1” суурингийн бүтээн байгуулалтыг ахиулах нь Өвөр Монголын хөгжлийн байдалдаа түшиглэн хөгжлийн давуу талаа улам сайжруулж, хөгжлийн  хандлагадаа зохицуулсан чухал том стратегийн байрлуулалт хийж, Өвөр Монголын бүтцийг төлөвлөх, хэлбэрийг өөрчлөх, аж үйлдвэрийн олон төрлийн хөгжлийг биелүүлэх, олон төрлийн бүтээн байгуулалтад түшиглэх чухал арга бодлого болно.

Хятад улсын чухал эрчим хүчний сууринг бүтээн байгуулахаас үзэхэд  Өвөр Монголын шинэ эрчим хүчний бүтээн байгуулалт Хятад улсад нэлээд давуу байр суурийг бүрдүүлсэн бөгөөд Хятад улсын гол эрчим хүчний үйлдвэрлэл болон гадаадад гаргах суурин болж, хөгжлийн суурь нэлээд сайн, хөгжлийн давуу тал ялгарч, ялангуяа бохирдолгүй эрчим хүчний хөгжлийн далд хүч их байна.

Шинэ хэлбэрийн химийн үйлдвэрийн сууринг бүтээн байгуулахаас үзэхэд Өвөр Монголын бүх төрлийн химийн аж үйлдвэрийн төвлөрсөн давуу тал, Хятад улсын тэргүүн зэрэглэлийн мэргэжлийн давуу тал, түүхий эдийн үйлдвэрлэлийн орон болон эрчим хүч хангах орны давуу талыг бүрдүүлэв. Өвөр Монголын химийн аж үйлдвэрийн хөгжлийн сууриндаа түшиглэж, химийн аж үйлдвэрийн  сүлжээг тэлэх ажлыг ахиулж, нарийн химийн аж үйлдвэрийг хөгжүүлэн химийн аж үйлдвэрийн хөгжлийг улсын эрчим хүчийг хэмнэн бохирдлыг багасгах стратегийн шаардлагад нийцүүлэх бөгөөд зах зээлд илүү олон илүү сайн бүтээгдэхүүнийг нийлүүлж, зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж байна.

Өнгөт төмөрлөгийг үйлдвэрлэж боловсруулах сууринг бүтээн байгуулах талаас үзэхэд Өвөр Монголын өнгөт төмөрлөгийн нөөц баялаг их, нэлээд сайн аж үйлдвэрийн суурьтай. Илэрхий давуу талтай онцлогтой бөгөөд зэс, тугалга, цайр зэрэг өнгөт төмөрлөгийг хайх, малтах, сонгох, хайлуулах, боловсруулах ба нүүрс цахилгаан хөнгөн цагааныг нэг цогцжуулсан аж үйлдвэрийн хөгжлийн системийг бүрдүүлэв. Аж үйлдвэрийн төлөвлөлтийг шилдэг болгох, өнгөт төмөрлөгийг үйлдвэрлэн боловсруулах суурингийн бүтээн байгуулалтыг ахиулах нь Өвөр Монголын  эдийн засгийн хөгжлийг ахиулахад их ач холбогдол үзүүлэх юм.
 Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж боловсруулах сууринг бүтээн байгуулахаар дамжин бохирдолгүй хөдөө аж ахуй, хэмнэлттэй услалтын хөдөө аж ахуй, үр ашигтай хөдөө аж ахуйг хөгжүүлж, ашиг орлого ихтэй  тариалангийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хянан шалгаж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний төрөл тэмдгийг бүтээж, хоёрдугаар, гуравдугаар аж үйлдвэрийн нэгдсэн хөгжлийг ахиулж, хөдөө аж ахуйн том орноос хөдөө аж ахуйн хүчирхэг орон болж өөрчлөхийг түргэн биелүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх болно. Мөн стратегийн  чанартай шинээр хөгжиж эхэлсэн ажил төрлийн суурингийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх нь Өвөр Монголын эдийн засгийн шинэ тулгуур, хүчирхэг том хөдөлгөх хүчийг бий болгоно.


Өвөр Монгол ой шугуй, тал нутаг, нуур цөөрөм, элс манхан зэрэг үзэсгэлэнт сайхан байгалийн өнгө төрхөө түшиглэн үндэстэн, тариалангийн орон, шугуйт орон зэрэг олон өвөрмөц онцлог соёлтой бөгөөд орон нутгийн аялал жуучлал дөрвөн улирлын аялал жуучлалыг хөгжүүлж, "Аялал жуучлал+” стратегийг хэрэгжүүлж, “Сүр жавхлант Өвөр Монгол-Үзэсгэлэнт сайхан орон”-ы брэндийг бүтээн, Өвөр Монголыг Хятад улсын дотоод гадаадад алдар нэртэй аялал жуучлалын орон болгон бүтээн байгуулах нь өнгө төрхийн давуу тал, Соёлын давуу тал дотооддоо найман муж оронтой холболдож гадаадад Орос, Монголтой нэвтэрсэн байршлын давуу талаа бүрэн харуулж, чухал том стратегийн чанартай бохирдолгүй ажил төрлийг шуурхай байгуулахад чухал ач холбогдолтой бөгөөд Өвөр Монголын алс хэтийн хөгжил, байгаль орчныг хамгаалж бүтээн байгуулах ба иргэдийн амьдралын баталгааны түвшинг дээшлүүлэхэд ч чухал ач холбогдол үзүүлэх юм.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл