solongonews
САРС-аас сургамж авсан хашир сувилагч
2020-04-16 20:28
САРС-аас сургамж авсан хашир сувилагч

        САРС дэлгэрсэн 2003 оны хаврын нэгэн өдөр эмнэлэг хурал хийж, САРС-ын халдвартай өвчтөнийг эмнэлэгтээ эмчилнэ гэж мэдэгджээ. Нарангоо тэр үед сувилагчаар ажиллаж байсан юм. Халдвар авсан өвчтөнд тус болохоор эмч сувилагчид эмнэлэгт байж тусгаарлах шаардлагатай байсан. Өвөр Монголын Улаанцав хотын Цахар Баруун Гаран Өмнөд хошууны ардын эмнэлгийн бүх эмч сувилагчид тэр даруй гэр гэртээ мэгдэж өөр өөрийн ажилдаа орлоо.
        Тус эмнэлгийн сувилагч Нарангоогийн хувьд хэцүү хүнд үе байсан. Нөхөр Гүө Жаньпин нь Улаанцавын цахилгаан хүчний компанид ажилладаг байснаар ажлаар гадагшаа томилогдсон байна. Охин Цолмон есөн настай байсан болохоор гэртээ орхиод яаж явах болов. Бас тэжээвэр нохойг нь ч харах хүнгүй.

                                            31 хавар намар намар сувилагч нэр зүүлээ

Энэ бүхнийг бодсоор Нарангоо тэр өдөр гэртээ харьлаа.
        Нарангоо охин нь Цолмон хадгалж байсан 15000 юаниа аваад хадам ээждээ хүргэж өгсөн явдал нэг л өөр санаа агуулж байлаа.
        - Би хэрэв ажилдаа яваад буцаж ирж чадахгүй бол охиндоо үлдээх юм энэ гэж хэллээ.
        Хайртай нохойгоо суллан тавьлаа. Өөрөө өөрийгөө тэжээг гэж бодсон гэх.
        Мөн гэрийнхээ хаалганд “Би ажилд явлаа. Хэр удаан хугацаанд тусгаарлахыг мэдэхгүй байна. Ирээд шууд ээжийнд очоорой” гэсэн бичиг хавчуулсан нь нөхөртөө үлдээсэн үг.
        Гэр орноо зохицуулж дуусаад Нарангоо өөртөө хэрэг болох хувцас, ахуйн хэрэглээгээ аваад ажилдаа гарлаа. САРС-ын халдвар авсан Хөххотод байгаа өвчтөнийг Цахар Баруун Гаран Өмнөд хошууны Ардын эмнэлгийн хороонд хүргэхээс гурван өдрийн өмнө эмч сувилагчдын бэлтгэл ажлаа хийж байсан юм.
        Нарангоо сувилагчийн ажлын гараагаа эхлүүлээд гучин нэгэн хавар намрыг өнгөрүүлжээ. Тунляо хотын Хорчин Зүүн Гаран Хойд хошууны Их тал суманд төрж өссөн тэрээр 1989 онд Хайлаар хотын Монгол Эмнэлгийн Сургуулийг дүүргэж, Цахар Баруун Гаран Өмнөд хошууны Ардын эмнэлгийн хорооноос ажлын гараагаа эхлүүлсэн нь энэ билээ.
        Цагаан өнгийн хувцас, цагаан өнгийн эмчийн хувцас, хөх өнгийн тусгаарлалтын хувцас, захгүй хувцас гээд таван давхар хувцас, гурван давхар малгай, 24 давхар амны хаалт, нүдний шил, хоёр давхар оймс, усны гутал гээд анх удаа тусгаарлалтын хувцас өмссөн дурсамжаа эргэцүүллээ.
        - Тусгаарлалтын бүх хувцсыг өмсөхөд хагас цаг ордог. Тусгаарлалтын хувцастайгаа 5-6 цаг ажиллана. Нүдний шил цантаад тариа хийхэд хүндрэлтэй байдаг байлаа гэж тухайн үеийн САРС-ын халдвартай тэмцэж байсан үеэ ярьлаа.
        Нэг өвчтөнд хошууны эмнэлгийн хорооноос 8 сувилагч, 8 эмч томилж байсны нэгд Нарангоо байж билээ.
        - Тухайн үед үнэхээр их айж сүрдэж байсан. Гэрийнхэнтэйгээ холбоо барих гар утас ч байгаагүй. Айж байгаагаа хэлэх хүнгүй зарим үед их хүнд байсан. Зүүдэндээ нөхөр хүүхдийнхээ нэрийг дуудаж нэг өрөөнд байсан ажилчдаа сандаргадаг байсан гэж нуулгүй ярьсан юм.
        Охин нь Нарангоог их санажээ. Тусгаарлагдсан 17 дахь өдөр эмнэлгийн хорооны үүдний замын хоёр талаас бие биенээ хараад охин нь маш их уйлжээ. Харин халдвар авсан өвчтөн нь сарын хугацаанд эдгэрч эмнэлгээс гарснаар эмч сувилагчид ч чөлөөлөгдөж гэр гэртээ харьлаа.
        - Нөхөр охин хоёр маань унадаг дугуйтай ирж намайг тоссон. Манай гэрт бөөн баяр болсон гэж Нарангоо дурсан ярихын завсар:
        - Хүн зоос мөнгийг хөөцөлдөхөд биш, харин амь гэдэг эрдэнэ хэмээн туршлагаа дүгнэн ярьлаа.

Ажилдаа яарна

2019 оны эцсээр “СОVID-19”-ийн халдвар дэгдсэн ч Нарангоо бүх бэлтгэлээ бүрэн хийж амжсан байлаа. 10-р сард мөн хулганы өвчин дэгдэн амны хаалт, тусгаарлалтын хувцас, гутал, бээлий зэрэг халдвараас тусгаарлах бэлтгэлээ бүрэн хийж, сэрэмжтэй байв. Бэлтгэлтэй бол газардахгүй гэдэг. Цагаан сараар ч амрахгүй цаг мөчтэй уралдан бэлтгэл ажлаа хийсээр байлаа.
Нэг. Тайван байж, айж эмээхгүй байх.
Хоёр. Тусгаарлалтын хувцсаа бүрэн өмсвөл вирус халдварлахгүй.
Гурав. Ажиллаж амрах цагаа зохицуулан, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

Дөрөв. Гараа сайн угаана.

Тав. Спирт, ариутгалын шингэнийг хэрэглэх хэрэгтэй гэдгийг эмнэлгийн мэргэжилтэн урьж энэ удаагийн халдварт зориулан эмч сувилагчиддаа зааварчилгаа зөвлөгөө өгчээ.
        Биеийн халуун хэмжих, лавлах, цусны даралт хэмжих, тариа хийх, эм өгөх, хүнд өвчтөний нүүр гарыг угаах, шөнийн ээлж гээд сувилагчийн ажил их байдаг. Энэ ажлын байранд 31 хавар намрыг өнгөрүүлсэн Нарангоо:
        - Өвчтөн эдгэрвэл бид баярлана. Өвчний байдал хүндэрвэл бид ч дагаад хямарна. Уйлж дуулах хосолсон ажил шүү дээ хэмээн ярьж байлаа.

Нарангоогийн гэр бүл

 

Зохиогч: Нийтлэл: Соёмбо
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл