Бид сурвалжилгын гал аянаа үргэлжлүүлж Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Дуутнуур суурингийн Цагаанцэцэгийг зорин очлоо.
Биднийг очиход Цагаанцэцэг хоёр малчин айлын сүрэг хариуцах гэрээний асуудлыг шийдэж байв. Цагаанцэцэг тэр хоёр малчны байдалтай танилцаж, гэрээний бичгийн хэвийг гаргалаа. Дараа нь хоёр малчны сүрэг даалгах нөхцөл шаардлагыг нарийн асуун лавлаж, гэрээний бичгийг бүрэн бүтэн бөглөн, хуруу даруулан хоёр малчны хоорондох эдийн засгийн гэрээг албан ёсоор байгуулан өгөв.

Энэ бол цаазын салбарын ажилтан Цагаанцэцэгийн өдөр тутмын ажлын нэг, ажилд гарсан цагаас хойш хамгийн ихээр хийж буй ажил болно. Их сургуульдаа хуульч мэргэжлээр суралцсан Цагаанцэцэг хууль цаазын ажилтай насны хувь барилдлагатай байжээ. 2007 оны 07-р сард их сургуулиа дүүргэсэн тэр жилдээ Дуутнуур суурингийн хууль цаазын салбарт ажилд орон 13 жил хууль цаазын ажил хийжээ.
Суурингийн хууль цаазын салбар нь иргэний хоорондох зөрчил маргааныг шийдвэрлэхээр гол ажлаа болгодог. Тэрээр малчдын нутаг бэлчээрийн маргаан, мал унааны хувьчлалын асуудал, өндөр хүүтэй зээлийн асуудал зэрэг иргэний хоорондох асуудлыг шийдвэрлэдэг байна.
Цагаанцэцэг анх ажилд ороод иргэний хоорондох асуудлыг шийдвэрлэж байсныгаа ихэд дурсдаг. Дуутнуур суурингийн Баянтуг багийн бяцхан охин уушгины сүрьеэтэй болж хот орж эмнэлэгт эмчлүүлж байхад нь түүний нагац нутагт нь амьдарч байжээ. Тэр жил нутагт нь төмөр зам тавьж 160 мянган юанийн нутгийн нөхвөр өгсөн боловч түүний нагац нь тус мөнгийг зээ охиндоо өгсөнгүй. Анх ийм зөрчилтэй тулж байсан Цагаанцэцэгийн хувьд их сандарч байсан ч өрийн сурсан хууль цаазын мэдлэгээ ашиглан, тэр хоёрт “Гэрээний хууль”, “Нутаг бэлчээрийн хувьчлалын хууль” зэрэг хууль дүрмээр үндэс болгон тус асуудалд тайлбар хийсэн байна.

Сая л сургуулиа дүүргэн ирсэн түүний хувьд ийм зөрчил маргаанд эвлэрүүлэгчээр оролцоно гэдэг хэцүү байлаа. Гэвч энэ л мэргэжлийг сурсан, тэрчлэн өөрөө ч сурах дуртай байсан учир цаг үргэлж өөрийгөө цэнэглэж, суралцан, мөн ажлын туршлага, ажил мэргэжлээ дээшлүүлдэг байна.
13 жилийн хугацаанд тэрээр иргэний зөрчил маргаан, гэрээ хэлэлцээрийн асуудлыг ойролцоогоор 1000 шийдвэрлэсэн байна.
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт өндөр хүүтэй зээл газар авсан байна. Дуутнуур суурингийн малчдын хооронд өндөр хүүтэй зээлийн асуудал ч маш олон оршиж байлаа. Дуутнуур суурингийн өндөр хүүтэй зээлийн асуудалтай хүмүүс хууль цаазын салбарыг зорин ирж асуудлаа шийдвэрлэдэг. Энэхүү асуудалд чиглүүлэн Дуутнуур суурингийн намын хороо Засгийн газар ба хууль цаазын салбар хамтран, хүүг нь багасгах буюу хүүгүй мөнгийг нь буцаах, хугацаа хуваан буцаах зэрэг гурван төрлийн арга тогтоожээ. Цагаанцэцэг энэхүү аргын дагуу асуудлыг шийдвэрлэсээр иржээ. Өндөр хүүтэй зээл газар авч байсан 2016-1017 оны хооронд Цагаанцэцэг тус суурингийн хараан дахь өндөр хүүтэй зээлийн талаар 92 хэрэгт эвлэрүүлэг хийж, холбогдсон нь 5 сая гаруй юаньд хүрсэн байна.
Баян-Уул багийн нэг малчин айл хүүхдээ гадаадад суралцуулахын тулд өндөр хүүтэй зээл авчээ. Зээлийн хугацаа дууссан боловч тус малчин зээлээ буцааж чадсангүй учраас анх зээлсэн 40 мянган юань нь хоёр жилийн дараа 65 мянган юань болон нэмэгдсэн байна. Тус айлын 3 хүүхэд нь их сургуульд суралцан, гэрийн эзэн нь хүнд өвчтэй болж тус мөнгөө буцааж чадахгүй болжээ. Цагаанцэцэг тус айлын байдалтай танилцсаны дараа зээл өгсөн газартай харилцан, хүүгүйгээр эх мөнгийг нь 8 жилд хуваан төлөхөөр шийдвэрлэж өгчээ.

Цагаанцэцэгийн уйгагүй чармайлгаар Дуутнуур суурингийн өндөр хүүтэй зээлийн асуудал бүгд шийдвэрлэгдсэн байна. Малчин түмэн маань өндөр хүүтэй зээлийн хор нөлөөг ойлгон мэдэж, зээлийн талаар хуулийн ухамсраа дээшлүүлсэн нь Цагаанцэцэгийн хувьд хамгийн их ололт амжилт байлаа.
Өдөр бүр хэрүүл маргааны дунд гүйж, эвлэрүүлэх ажил хийнэ гэдэг тийм ч хялбар явдал биш. Гэвч Цагаанцэцэг харин эелдэг дотно зангаар хүнтэй харилцаж, өдөр бүрийг цоглог өнгөрүүлдэг нэгэн.
Эвлэрүүлэх ажил хийсэн 13 жилийн хугацаанд маш олон шагнал урамшуулал тоссон байлаа. “Бүх Хятад улсын шилдэг ардын эвлэрүүлэгч”, “Бүх Хятад улсын эмэгтэйчүүд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан тэргүүний хувь хүн”, “Шилийнгол аймгийн 3·8-ны улаан тугч”, “Зүүн Үзэмчин хошууны шилдэг удирдагч”, “Зүүн Үзэмчин хошууны эмэгтэйчүүдийн холбоот хурлын онц урьсан дэд тэргүүлэгч” зэрэг нэлээд олон яруу алдартай, хүнд тушаалтай юм.
