
Ганчулуу Баяннуур хотын Урадын хойд хошууны жирийн малчны гэрт төрсөн. Тэрээр Хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцсанаар хөдөөгийн хөх аргалыг сонирхон судалгаа хийжээ. Тэрээр олон жилийн турш хөдөөгийн хөх аргалыг “Эрдэнэ болгох” судалгаагаа шимтэй хийсээр ирсэн. Хөдөөгийн хөх аргалаар гол найрлага болгосон хөх аргалын хүж нь энэ жилийн 5 сард зах зээлд гарч, түүний хөх аргалын жин тавих судалгаа нь 12 дугаар сарын 3-ны өдрөөс Хаан сувилал эмчилгээний газар туршилтаар хэрэглэж, маш олон өвчтөнд таашаагдаж эхэлсэн байна.
Хөх аргалын хүжийн гол найрлага болох хөдөөгийн хөх аргал нь заавал монгол нутгийн хөрсөнд бэлчээрлэсэн малын баас байх бөгөөд гурван жилээс дээш хатаасан байх хэрэгтэй. Ганчулуугийн малчин хүний аргалын утаанд шарласан ном судар хэдэн зуун жилийн түүхэн он сарыг өнгөрсөн ч урагдан сүйдэхгүй хэвээр байдгаас санаа авч, зарим эрдэмтдийн монгол нутгийн аргалын утаа уур амьсгалыг цэвэршүүлэх шидтэй гэх баримтаар иш болгож хийсэн хөх аргалын хүж нь “Аргалын утаа бургилсан малчны гэр ариун” гэдгийн амьд гэрч болжээ. Цэвэр содон байгалийн үнэр, уламжлалт утлагын журмаараа хүн ардын сэтгэлд хүрч байна. Хөх аргалын жин нь хөл нуруу, хүзүү сээрний өвчинд жин тавих эмчилгээний чухал найрлага болж байна.
