Өвөр Монголын Бортохойн услалтын орон дэлхийн өвийн нэрсэд бүртгэгдсэнийг тэмдэглэх ёслол энэ сарын 05-ны өдөр Өвөр Монголын Баяннуур хотод болов.
Өвөр Монголын Бортохойн услалтын орон Баяннуур хотод байрлана. 09-р сарын 04-ний өдөр 2019 оны дэлхийн услалтын төслийн өвийн нэрсийн жагсаалтад амжилттай бүртгэгдэв. Энэ нь Хятад улсын Шар мөрний сав газрын гол зам дахь дэлхийн услалтын төслийн өв болно. Ингэснээр ӨМӨЗО-ы энэ талд хоосон байсан түүхийг эцэслүүлэв.
Шар мөрний “几” хэлбэрт тохойн хамгийн хойд үзүүрт байрлах Бортохойн услалтын орон нэгэнтээ 2200 гаруй жилийн түүхтэй болж, Шар мөрний усыг татаж услах талбай 680 мянган га талбайд хүрчээ. Энэ нь Хятад улсын хамгийн эртний супер том хэлбэрийн 666.666 мянган га талбай услалтын орон ба чухал услалтын суурин болжээ.
