solongonews
Чинээлэг нийгмийг бий болгож, Хятадын умард хилийн үзэсгэлэнт орныг бүтээн байгуулна
2017-03-10 01:31
XII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын V хурлын Өвөр Монголын Төлөөлөгчдийн баг 3 дугаар сарын 6-ны үдээс хойш Хэвлэл мэдээллийн нээлттэй өдөрлөг зохион байгуулсан байна.

Ардын өдрийн сонин, Ардын сайтын сэтгүүлч: Дарга Ши Жиньпин 2014 оны 1 дүгээр сард Өвөр Монголд айлчлахдаа, Өвөр Монгол Хятад улсын умард хилийн үзэсгэлэнт орныг илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэж шаардав. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард хуралдсан ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хуралд дарга Ши Жиньпиний ярианы агуулгыг хэрэгжүүлэх талаар ямар чухал бодлого, арга хэмжээ авсан бэ?

Ли Жихэн төлөөлөгч: Дарга Ши Жиньпиний яриа нь Өвөр Монголд "Тогтоож өгсөн" хөтөлбөр бөгөөд бид Өвөр Монголын өөрчлөлт хөгжил болон орчин үеийн бүтээн байгуулалтын үндсэн чиглэл болгохыг баримталж, ӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хуралд бүх талаар бодитоор, гүнзгий хэрэгжүүлж, Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжил болон намын байгуулалтын олон салбарт хэрэгжүүлэв.

Бодит ажлын явцад бид ахилт хэрэгжилтийг нэг төрөл нэг төрлөөр сайн хийнэ. Жишээлбэл, стратегийн чанартай шинээр дахин сэргээсэн аж үйлдвэрийн хөгжлийг түргэн ахиулах асуудал дээр өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 7-ны өдөр бид Бээжинд том датагийн аж үйлдвэрийг танилцуулах хурал хуралдуулж, Өвөр Монгол дахь Хятад улсын том датагийн ерөнхий туршилтын орны бүтээн байгуулалтыг эхлүүлэв. Тухайн талбайд нийт 1000 гаруй бизнесмен оролцож, ерөнхий хөрөнгө оруулалтын хэмжээ нь 80 гаруй тэрбум юаньд хүрэх хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, одоо Өвөр Монголын хэмжээнд том хэлбэрийн дата төв үйлчилгээний серверийн багтаамжийн хэмжээ 900 гаруй мянган суурьд хүрч, 2020 он болоход 3000 мянган суурь болгохоор хичээн ажиллаж байна. Жишээлбэл, дотоод гадаад нээлтийг хурдасгаж, дэд бүтцийн бүтээн байгуулалт дээр энэ жилийн 2 дугаар сарын 27-ны өдөр бид Бээжинд Төвийн аж ахуй ба санхүү эдийн засгийн байгууламжтай хамтран ажиллах ярилцах хурал хийж, 1000 гаруй бизнесмен болон 160 гаруй аж ахуйн нэгж оролцож, тухайн өдрийн үдээс өмнө 88 хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 402 тэрбум юаньд хүрч, чухал том суурь төхөөрөмж ба чухал том аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын төрөл зүйлээр гол болгожээ.

Одоогоор бид Хорингэр шинэ дүүргийг эхлээд байгуулж, олон улсын холбоот байгууллагын цөлжилтөөс сэргийлэх нийтийн гэрээний 13 дахь удаагийн гэрээт талын их хурал болон 2 дахь удаагийн Хятад, Монголын экспод бэлтгэж байна. Нээлтийн шинэ төлөвлөгөөг бүрдүүлж байна. Жишээлбэл, ядуурлыг бууруулах асуудал дээр 2020 онд ядуу хүндрэлтэй баг тосгон болон хошуу шянийг ядуурлаас ангижруулна. Бид дарга Ши Жиньпиний чухал ярианы агуулгыг сайн хэрэгжүүлэн Өвөр Монголын ирээдүй улам сайн сайхан болно гэдэгт бат итгэж байна. Энэ жилийн 1, 2 дугаар сард Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжлийн байдал зөв тогтвортой өсөлттэй байсан бөгөөд олон нийтийн төсвийн орлого 31.81 тэрбум юаньд хүрч 7.5 хувиар нэмэгджээ. Үүнд, татварын орлого 23.92 тэрбум юаньд хүрч 24.0 хувиар нэмэгдэж, татварын бус орлого 7.89 тэрбум юаньд хүрч 23.4 хувиар буурав.

Синьхуа хороо, Синьхуа хорооны сэтгүүлч: Өвөр Монгол эрчим хүчний ба уул уурхайн нөөц баялаг ихтэй. Эрчим хүчний аж үйлдвэр харьцангуй их байдаг. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол эдийн засгийн хэлбэрийг өөрчлөн шат ахиулах ажил хэр зэрэг явагдаж байна вэ?

Бү Шяолин төлөөлөгч: Нэг. Аж үйлдвэрийн бүтцийг төлөвлөн шилдэг болгов.

Нэг, хэсэг шинээр хөгжиж гарч ирсэн аж үйлдвэрийг хөгжүүлэв. Том дата, шинэ эрчим хүч, шинэ материал, эрчим хүч хэмнэсэн экологийн хамгаалалт, дээд зэрэглэлийн тоног төхөөрөмж, биологийн шинжлэх ухааны мэргэжил, монгол хятад эм эмнэлэг зэрэг багтана.

Хоёр, нөөц баялгийн хэлбэрийн аж үйлдвэрийн шат ахиулсан. Өвөр Монголын нүүрсний нөөц ба гаралтын хэмжээ Хятад улсын тэргүүн эгнээнд жагсаж байна. Эдгээр жилүүдэд бид их хүчээр нүүрсийг цэвэршүүлэн ашиглахыг сайжруулж, нүүрсийг тухайн газарт нь цахилгаан болгон өөрчилж, Өвөр Монголын гадна нүүрс хүргэхийг цахилгаан хүргэх болгон өөрчлөв.

Өвөр Mонголын тал нутаг ой шугуй, тариалангийн газар ихтэй бөгөөд бохирдолгүй хөдөө аж ахуйг хөгжүүлэх өвөрмөц давуу талтай. Сүүн бүтээгдэхүүн, ноолуур, үхэр хонины мах, эрдэнэ шиш, буудай зэргийг үйлдвэрлэн боловсруулах аж үйлдвэр бүрэлдэж, Өвөр Монголын хэмжээнд бохирдолгүй, органик, эрүүл бүтээгдэхүүнээр гэрчлэгдсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 1743, хөдөө аж ахуйн яамаар дамжин гэрчлэгдсэн органик хүнсний гаралтын хэмжээ 4.3 сая гаруй тоннд хүрч, Хятад улсдаа нэгдүгээрт орж байна.

Гурав, шинийг бүтээнэ. Өвөр Монголд гол туршилтын тасаг, төслийн судалгааны 4 төвийг байгуулж, ӨЗО-ны гол туршилтын тасаг, төслийн мэргэжлийн судалгааны төвийг 295 байгуулаад шинжлэх ухаан техник технологийн шинийг бүтээх ахиц дэвшлийг хурдасгаж, тусгай ашгийн эрхийг шинээр бүртгүүлэх хэмжээ жил дунджаар 25 хувиар нэмэгдэж байна.

Дөрөв, энэ жил бид үргэлжлүүлэн үйлдвэрлэлийн хүчин чадлын илүүдлийг шийдвэрлэж, экологийн хамгаалалт, эрчим хүчний хорогдол, чанар, аюулгүй байдал зэргийн хууль тогтоол болон стратегийг чанга хэрэгжүүлнэ.

Тав, бохирдолгүй хөгжлийг баримтлав.

Төвийн телевиз хорооны сэтгүүлч: Эдийн засаг нийгмийн хөгжлийн явцад Өвөр Монгол "Хятад улсын умардын үзэсгэлэнтэй орныг бүтээн байгуулна” гэж дурдав.  Өвөр Монгол бохирдолгүй нөөц баялгийн давуу талаа хэрхэн харуулж, Өвөр  Монголыг Хятад улсын умардын бохирдолгүй экологийн халхавч болгон бүтээн байгуулах вэ?

Цан Жүнжэн төлөөлөгч: Нэг, бохирдолгүй хөгжлийн зөв ухагдахууныг бий болгоно.

Хоёр, экологийн хорио шугамыг эрс сахина. Хөрөнгө оруулалт болон Төрийн бодлогын дэмжлэгийн эрч хүчээ чангаруулж, “Зургаан гол экологийг сэргээх төсөл"-ийг бүх хүчээрээ сайн хэрэгжүүлж, “Гурван халхавч дөрвөн дүүрэг"-ийн экологийн халхавчийг хичээн байгуулна.

Гурав, байгаль орчны асуудлыг шийдэж, Хятад улсын агаар мандал, ус, хөрсний бохирдлоос сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх төсөл ёсоор, хэрэгжүүлэх санал гаргаж, зорилт үүргийг цаашид хуваарилж, бодитой арга  хэмжээг нарийн болгож, хариуцлагын хуваарилалтыг тодорхойлжээ.

Дөрөв, экологийн соёл иргэншлийн дүрмийг бүх хүчээрээ хэрэгжүүлнэ.

"Гуанмин өдрийн сонин"-ы сэтгүүлч: Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын ажлын тайландаа ч "Шянь тосгон, амрах, орон нутгийн аялал жуучлалыг хөгжүүлэх хэрэгтэй" гэж онцолсон байна. Өвөр Монгол Хятад улсын дотоод гадаадад  алдартай аялал жуучлалын орныг байгуулах талаар ямар шинэ арга хэмжээ авах вэ?

Цэн И төлөөлөгч: Нэг, дөрвөн улирлын аялал жуучлалыг хөгжүүлэхэд зуны улирлын аялал жуучлалыг сайн хийх хэрэгтэй. Өнгөрсөн жил Хөлөнбуйрт аялсан жуулчдын тоо 16 саяыг давж, зөвхөн зуны улиралд 10 саяыг давжээ. Бид үйлчилгээний түвшинг дээшлүүлэхийг аялал жуучлалын салбарын шинэ хөгжлийн гол ажил болгож, Хөлөнбуйрын тал нутгийн нэр алдрыг түгээнэ.

Хоёр, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, өвлийн улирлын аялал жуулчлалыг сайн хөгжүүлнэ.

Гурав, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хаврын улирал, намрын улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй.  ӨМӨЗО-ны “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөнд дурдсан “Аялал жуулчлалын+” нь шянь тосгон, хот суурин, ядуурлыг бууруулах, шинжлэх ухаан техник технологи, боловсрол, зам харилцаа зэрэг чухал салбаруудад холбогдох болохоор “Аялал жуулчлал+”-ийг  хөгжүүлэхэд хандан орон нутаг бүр зохион байгуулан хэрэгжүүлэхээ нэмэгдүүлж байна.

Хонконгийн Дагүн Вэнь Хүй мэдээллийн төвийн сурвалжлагч: Аюулгүй үйлдвэрлэл нь маш чухал зүйл юм. Өвөр Монгол нь байгалийн баялаг элбэг орны хувьд аюулгүй үйлдвэрлэлийн талд ямар арга хэмжээ авч байна? Хэр зэрэг үр дүнд хүрсэн бэ?

Жан Липин төлөөлөгч: Нэг, Аюулгүй үйлдвэрлэлийн хяналт шалгалтыг бүх талаар өрнүүлэв. Одоогийн байдлаар энэ ажил нь үргэлжлэн явагдаж байна. ӨМӨЗО-ны хэмжээнд ажил төрөл бүрд бүх талаар хяналт шалгалт хийж, аюулгүй үйлдвэрлэлийн их хяналт шалгалтыг өрнүүлэхээр дамжин Өвөр Монголын хэмжээнд аюулгүй үйлдвэрлэлийг чухалчлах чанд хүчийг бүрдүүлсэн байна.

Хоёр, дүрмийн механизмыг сайжруулан, аюулгүй үйлдвэрлэлд дүрэм тогтоол гаргав.

Гурав, шат дараалан яаралтай үүрэг өгч, хариуцлагыг нэг алхам бодитоор хэрэгжүүлсэн байна .

Дөрөв, аюулгүй үйлдвэрлэлийн мэдээллийн чангатгасан байна. 2017 оны 2 дугаар сард ӨМӨЗО-ны Засгийн газраас “Өвөр Монголын аюулгүй үйлдвэрлэлийн  мэдээллийг удирдах санал”-ыг гаргаж, мэдээллээр дамжуулан аюулгүй үйлдвэрлэлийг цаг тухайд нь хянан, удирдах, урьдчилан сэргийлэх, урьдчилан мэдээлэх болсон байна.

Тав, “Аюулгүй үйлдвэрлэлийн хууль хэрэгжүүлэх жил”-ийн үйл ажиллагааг гүнзгий өрнүүлсэн байна.

 “Эдийн засгийн өдрийн сонин”-ны сурвалжлагч: Одоогоор Өвөр Монголд цөөн бус төвлөрөн хөршилсөн ядуу буурай орон нутаг байна. Дараагийн алхамд Өвөр Монгол ямар ямар арга хэмжээ авч, ядуурлаас ангижруулах ажлын талд амжилт олж, ядуу буурай иргэн бүрийг бүх талаар чинээлэг амьдралд хөтлөх замд хэнийг ч орхигдуулахгүй гэх амлалтаа биелүүлэх вэ?

Фэй Дүнбин төлөөлөгч: Нэг, хөдөлмөрийн чадвартай ядуу иргэдийг үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулна. Бид төмс, махны чиглэлийн хонь гахай, тахиа зэрэг фермертэй холбон, тогтсон хэмжээнээс дээш газар тариалангийн бүтээгдэхүүн малын ашиг шимийн гаралт боловсруулах 154 аж ахуй нэгжид түшиглэж, 6 төрлийн ашиг сонирхлын холбоо харилцааг хайж гарган, 67 мянган ядуу буурай иргэдийг дайчлав.

Хоёр, орон нутагтаа суурьшиж чинээлэг амьдарч чадахгүй ядуу буурай сууринг өөр газарт нүүлгэх ажлыг эрчимтэй хийнэ. “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд 30 айл өрхөөс цөөн тархай бутархай, жижиг, алслагдмал, ядуу буурай 2000 тосгоныг нүүлгэн, хүн амыг төв суурин, нийгмийн халамжийн дүүрэг, хот суурин болон аж үйлдвэрлэлийн дүүрэгт нүүлгэнэ. Мал аж ахуй тариалангийн орны хүн амын наслалтын түвшин нэмэгдэж байгаа бодит байдалд хандан, ашиглахгүй байгаа сургуулийн байшин сууцыг бүрэн ашиглаж, Засгийн газраас хөрөнгө мөнгө гаргах буюу нийгэм нийтээс хандив цуглуулах зэрэг арга замаар 418 нийгмийн халамжийн газрыг төвлөрүүлэн бүтээн байгуулж, 60 наснаас дээш асран хамгаалагчгүй ахмад настан, ганц бие ахмадыг тухайн орон нутгийн асрамжийн газарт хүргэнэ.

Гурав, үр хүүхдээ сургуульд суралцуулснаас амьдралын боломжгүй болсон иргэдэд боловсрол олгож, ядуурлыг бууруулах ажлыг сайн хийнэ. Бүх хотын 17 мянган бүртгэгдсэн ядуу буурай айл өрхийн сурагчдын бага сургуулиас бүрэн дунд сургууль дүүргэх хугацаанд төлбөргүй сургах үндсэн дээр нөхвөр өгөх стандартыг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жил 16 мянган иргэнийг шинэ ажлын байраар хангасан бол энэ жил 26 мянган иргэнийг шинэ ажлын байраар хангана.

Дөрөв, өвчнөөс болон ядуурсан иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ. Улаанцав хотод ядуу буурай иргэдийн 42 хувь нь өвчнөөс болж ядуурсан байна. Зүвези шянь ажлын явцдаа ядуу буурай архаг өвчтөний эмийн хэрэглээг хангав. Гэр бүлийн гэрээ байгуулсан эмчийг зохион байгуулалттайгаар архаг өвчтэй өвчтөнд эмчилгээ хийх, эм хүргэх үйлчилгээ үзүүлж, хэрэглээний эмийг нэгдсэн байдлаар худалдан авч, ядуу буурай иргэдээс зөвхөн эмийн үнийн 5 хувийг авч, үлдсэн төлбөрийг шяний эм эмнэлэг болон эрүүл мэндийн даатгалаас гарган авдаг.

Тав, хөдөлмөрлөх чадваргүй ядуу буурай иргэдийн газар шороог нь шилжүүлэх, зээл олгохоос гадна нийгмийн баталгааг олгоно. 60 наснаас дээших үндсэн амьжиргааны баталгаанд ороогүй хөдөлмөрлөх чадвараа алдсан ба өвчин эмгэг гай гамшгаас болж ядуурсан иргэдэд туслах ажлыг сайн хийнэ. 2016 онд бүрэн картаар дамжуулан малчин тариачдад 1.67 тэрбум юань олгож, хөдөө тосгоны наад захын амьжиргааны баталгаа, газар тариалангаа зогсоож мод тарих, үр тарианы нөхөн олговор олгох зэрэг 101 төрлийн нөхвөр мөнгөтэй холбогдсон байна.

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.northnews.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл