solongonews
Оторлон нүүдэг мал аж ахуйн соёлыг бодисын бус соёлын өв болгох асуудал тулгам шаардагдаж байна
2017-01-15 16:43
Одонгэрэл төлөөлөгч: Оторлон нүүдэг мал аж ахуйн соёлыг бодисын бус соёлын өв болгох асуудал тулгам шаардагдаж байна.

Зарууд хошууг нүүдлийн мал аж ахуйг ойлгох отрын соёлын суурин болгон бүтээн байгуулж, нүүдэллэн маллаж байгаа малчдад тусламж үзүүлэн, малын үүлдрээ сайжруулан малчдын орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй.

Одонгэрэл төлөөлөгч бол Зарууд хошууны Гэрчулуу сумаас ирсэн малчин төлөөлөгч юм. Тэрээр энэ удаагийн хуралд ирэхдээ “Нүүдлийн мал аж ахуйн отрын соёлыг хамгаалан бодисын бус соёлын өвд бүртгүүлж, нүүдэллэн маллаж байгаа малчдад тусламж үзүүлэх” ба “Орчин тойрноо хамгаалан малын тоог цөөлж үүлдрийг сайжруулан үхэр тэжээхэд тусламж үзүүлэн малчдын орлогыг нэмэгдүүлэх тухай” хоёр саналыг дэвшүүлсэн байлаа. Тэрээр: Гэрчулуу сум нь Тунляо хотдоо нүүдлийн мал аж ахуйн отрын соёлыг хадгалж байгаа цорын ганц нутаг болно. Гэрчулуу сум цаг агаарын онцлогоосоо болж голдуу мал маллаж амьдардаг. Энэ газрын малчид олон жил Хан уулын ар хормойг даган Хуулин голын дэнжээр зусаж нүүдэллэн малласаар иржээ. Гэрчулуу сумын зуслан нь өвөлжөөнөөсөө 100 км зайтай бөгөөд 86000 Га бэлчээртэй зуслан нь Зарууд Хан уулын араар байрлаж, Ар хорчин хошуу, Зүүн Үзэмчин хошуу, Баруун Үзэмчин хошуутай зах нийлж, Хуулингол хотын өмнүүр байдаг өнгө үзэмж сайхан өргөн уудам доворхог газар болно. Жил бүр зусланд нүүх үеэр мал унаа нь хүртэл нүүхийн завдалгүй алдуул болж зусландаа явдаг юм гэж байлаа.

Тунляо хотод цорын ганц үлдэж байгаа нүүдлийн мал аж ахуйн отрын соёлоо бодисын бус соёлын өвд бүртгүүлж, хамгаалалтаа сайжруулж, булаг оргилж, болжмор жиргэн өнгийн цэцэг дэлгэрсэн нутаг усаараа нүүдлийн мал аж ахуйг ойлгох отрын соёлын суурин болгон бүтээн байгуулж, нүүдэллэн маллаж байгаа малчдад тусламж үзүүлэн, малын үүлдрээ сайжруулан малчдын орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл