2016 онд ӨМӨЗО-ны гадаад худалдаа тогтвортой нэмэгдэв
2017-02-12 21:32
2016 онд, ӨМӨЗО-ны гадаад худалдааны экспорт, импорт аажмаар сэргэж, тогтвортой нэмэгдэх хандлага гарчээ.

Бүтэн жилийн экспорт, импортын нийт хэмжээ 11 тэрбум 701 сая ам.долларт хүрснээс импорт 2015 онд буурсан байдлыг өөрчилж, 2.1 хувиар өсөн нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Бүртгэлээс үзвэл, 2016 оны эхний 3 улиралд, бүх орны экспорт, импорт тус тус 17.7, 12.6, 10.8 хувиар буурч, харин 4-р улиралд экспорт, импортын нийт хэмжээ 9.4 хувиар өсөн нэмэгджээ.
Мөн хугацаанд, ӨМӨЗО-ны боловсруулах худалдааны экспорт, импортын нийт хэмжээ 489 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 100.4 хувиар өсөн нэмэгдсэн байна. Үүнээс экспортын хэмжээ 1.9 дахин нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
