solongonews
Италийн бизнесмен 4.69 тонн ямааны ноолуур худалдан авлаа
2020-06-29 16:53
Италийн бизнесмен Алшаа Зүүн хошууны 23 малчин өрхөөс 4.69 тонн ямааны ноолуур худалдан авлаа.

Итали улсын Loro Piana компанийн бизнесмен Өвөр Монголын Алшаа Зүүн хошууны Олонбулаг суурингийн Дөхөм баг, Алшаа Зүүн хошууны Жартай суурин, Олонбулаг суурингийн 23 малчин өрхийн 4.69 тонн ноолуурыг худалдан авсан байна.

Малчдын ноолуурыг килограмм бүрийг 260 юаниар худалдан авч, дараагийн алхамд ноолуурын чанарын хэмжээг үндэслэж шагнан урамшуулах юм байна. Мөн чанарын стандарт хангаагүй ноолуурын килограмм бүрд 10-20 юанийн нөхөн олговор олгохоор хэлэлцэн тохирсон байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Алшаа Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл