solongonews
Өвөр Монголын нүүрсний үнэ буурав
2019-12-12 11:31
Өвөр Монголын нүүрсний үнэ буурав.

     Өвөр Монголын нүүрсний үнэ 11-р сард бага зэрэг буурсан бөгөөд энэ нь сүүлийн үед Хятадын гол цахилгаан станцуудын нүүрсний хүрэлцээ, нөөц өндөр байгаа зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан болно гэж Өвөр Монголын Өөртөө Засах Орны Үнийн хяналтын төвөөс мэдэгдсэн байна.

Энэ оны 11-р сард Өвөр Монголын нүүрсний төлбөр тооцооны дундаж үнэ тонн бүрт 209.79 юань байсан нь өнгөрсөн сараас 2.51 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.33 хувиар буурсан байна.

12-р сард Өвөр Монголын нүүрсний хангамж үргэлжлэн хангалттай хэвээр байна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Үүний зэрэгцээ 11-р сард Хятадын хэмжээний гол цахилгаан станцуудын нүүрсний нөөц сүүлийн жилүүдэд өндөр төвшинд байх байдлаа хадгалах бөгөөд 97.9 сая тонныг давж байна. Сүүлийн өдрүүдэд Бөхай тэнгисийн бүсийн нүүрсний үнэ буурч байгаа бөгөөд 11-р сард Шэньхуа компаниас зарласан урт хугацааны сарын гэрээний нүүрсний үнэ мэдэгдэхүйц буурч байгаа нь нүүрсний зах зээлд тодорхой чиглэлээр нөлөө үзүүлсэн юм. Өнөөгийн нөхцөлд Өвөр Монголын нүүрсний үнэ мөн үргэлжлэн буурах хандлагатай байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл