Монгол үндэстний нэгдүгээр бага сургуулийн шинийн золголт
2017-03-17 16:23
Зүүн Үзэмчин хошууны монгол үндэстний нэгдүгээр бага сургуулийн шинийн золголт

Зүүн Үзэмчин хошууны монгол үндэстний нэгдүгээр бага сургууль дээр энэ оны хичээл эхлэх үеэр багш, эцэг эхчүүд, хүүхэд багачууд уламжлалт шинэлэх ёсоор шинийн золголт хийлээ.
Сургалтын албаны дарга Бай Гүйлань: - Монгол үндэстний уламжлалт ёс заншлыг таниулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм. Хүүхдүүд хадаг барьж золгох, тавгийн идээ засах зэргийг төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь ажиглагдана. Бид малчин эцэг, эхчүүдийг урьж золгох ёс, цагаан идээ амсах ёс, таваг засах, хөхүүр солилцох ёс, цагаан сарын цээр ёсны тухай нарийвчлан заалгасан. Маш олон эцэг эхчүүд оролцсон. Бид энэхүү арга хэмжээг цаашдаа үргэлжлүүлэн зохион байгуулах болно гэв.
Зохиогч: Хорвоо
Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
