Монгол нутгийн мал сүрэг маань тар хүч сайтай өвлийг өнгөрүүллээ. Хүрэн говь, тал хангай, элсэн нутгийн жаврыг нарны илчтэй биеэрээ дулаалж явдаг туг ширээ бөхтэй, давхар сайхан зогдор хаялсан тэмээ минь ч амгалан тайван хаваржиж эхлэв. Шинэ жилийнхээ босгон дээр шил нутгийнхаа тэмээний тухай хүүрнэж суухаар сэтгэл догдлох юм. Тэмээдийн минь босоо цагаан сор малчдад өв их буян хишиг даллана гэдэгт итгэж байна.
Тэмээ бол монгол нутгийн сүр жавхлан, таван хошуу малын дутаж болдоггүй эрдэнэ юм. Тэмээ эртнээс эдүгээд хүртэл малчин монголчуудын мал үйлдвэрлэлт ач тусаа хүргэсээр ирсэн гэдэг боловч бусад малаа бодвол арай эртнээс цөөрч эхэлсэн. Шинэчлэл нээлтээс нааш Шилийнгол аймгийн мал жил дараалан өнөр өсөж, 1989 онд бүх аймгийн малын тоо 10 саяыг давав. Үүнд буг мал болон үхэр адууны тоо дахинаар нэмэгдсэн боловч тэмээний тоо харин дахинаар хасагдсан байдаг. 1993 оны эцсийн бүртгэлээр бүх аймгийн тэмээ дөнгөж 23000 байж, 1983 оныхоос 50.1 хувиар буурав.
Цөөрч ховордсон тэмээгээ өсгөж аварна хэмээн малчид болон Засгийн газар 2000 оны эхний жилүүдээс эхлэн олон арга хэмжээ авсан бол Сөнид нутагт тусгай тэмээ маллах өрх олширч, тэмээний нийгэмлэг олон байгуулагдав. Орон нутгийн засгийн газар ботго тоссон татаас болон шилдэг үүлдрийн буур оруулсан нөхөн олговор өгч, тэмээ маллах зориулалтын бэлчээр гаргаж өгөв. 2006 оноос эхлэн Сөнид нутаг, Шулуунхөх, Үзэмчин нутаг, Авга хошуу, Эрээн хот зэрэг хошуу хотынхон жил болгон мөнгөн өвлийн тэмээн соёлын агуулгатай цуврал үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр малчдын тэмээ маллах урмыг дайчилснаар Шилийнгол аймгийн тэмээ өсөж эхлэв. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн бүртгэлээр бүх аймгийн тэмээний тоо 16187-д хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.8 хувиар нэмэгдэв. Үүнд Эрээн хот 2016 тэмээ, Шилийнхот 564 тэмээ, Авга хошуу 931 тэмээ, Сөнид зүүн хошуу 5552 тэмээ, Сөнид баруун хошуу 4128 тэмээ, Зүүн Үзэмчин хошуу 751 тэмээ, Баруун Үзэмчин хошуу 1129 тэмээ, Шулуунхөх хошуу 765 тэмээтэй болжээ.
Таван эрдэнээс тэмээ минь дутаж үл болох учиртай болохоор шил нутгийн малчдын шаргуу тэмцлээр тэмээ дахин өсөж байна. Эрдэнэ юм болохоор хамгаалж өсгөх ёстой.
Тэмээ эрдэнэ хурай, хурай, хурай.
