
Бэлчээрийн экологийг хамгаалж, бүтээн байгуулах нөхвөр ба шагналын стандартыг шинжлэх ухаанч болгож байгалийн нөхцөл, хүн амын нягтралыг үндэслэн нөхвөр болон шагнал олгох стандартыг тогтоовол зүйтэй.
Нэгдүгээр сарын 14-ний өдөр ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь “Засгийн газрын ажлын тайлан”-даа “Малчин тариачинд дэмжлэг үзүүлж, нөхвөр олгох бүхий л төрийн бодлогыг тогтоол ёсоор хэрэгжүүлж, малчин тариачны төрийн бодлогын орлогыг нэмэгдүүлнэ” гэжээ. Үүний тухай Оюундалай төлөөлөгч хэлэхдээ: “Малчдын хувьд төрийн бодлогын орлого гэдэг нь хамгийн чухал нь бэлчээрийн экологийг хамгаалж бүтээн байгуулах нөхвөр болон шагналын мөнгө юм. Өвөр Монгол бэлчээрийн экологийг хамгаалж бүтээн байгуулах нөхвөр болон шагналын бодлогыг хэрэгжүүлснээс хойш бэлчээрийн экологийг хамгаалж бүтээн байгуулах талаар экологийн ба эдийн засгийн хос үр ашгийг олсон боловч мөн л хоёр талын асуудал оршиж байна. Тухайлбал: Нэг. Өвөр Монголын зүүн баруун хэсгийн газрын гадарга ба байгалийн нөхцөл адил бус. Үүнд талбайн хэмжээгээр стандартын дагуу нөхвөр болон шагналын мөнгө олгодог болохоор байгалийн нөхцөл муу, экологийн хамгаалалт хийхэд хүнд элсэрхэг, уулархаг газарт амьдардаг малчдад энэхүү стандарт нь бага байна. Хоёр. Хүн амын тархалт жигд бус байгаагаас хүн ам олонтой газрын малчдын ихэнх нөхвөр бага байна” гэжээ.
Тэрээр: “Бү Шяолинь тэргүүлэгч “Засгийн газрын ажлын тайлан”-даа “Малчин тариачны төрийн бодлогын шихжтэй орлогыг нэмэгдүүлнэ” гэжээ. Энэ нь малчин тариачны хувьд баярын мэдээ юм. Үүнд бид заавал бэлчээрийн экологийг хамгаалж бүтээн байгуулах нөхвөр болон шагналын стандартыг шинжлэх ухаанч болгож байгалийн нөхцөл ба хүн амын нягтралыг үндэслэн нөхвөр болон шагнал олгох стандартыг тогтоовол зүйтэй. Ингэж байж малчдыг сайн дагуулан бэлчээрээ хамгаалж бүтээн байгуулах зориг хүчийг хөвчилж экологи, эдийн засгийн сайн үр ашгийг хүртэж чадна” гэжээ.
