Өвөр Монголын Алшаа аймгийн Эзэнээ хошууны алтан намрын тооройн эко аялал жуулчлалын ⅩⅩ наадмын Хөххотод болсон хэвлэлийн бага хурлаар энэ удаагийн наадмын цуврал үйл ажиллагаа ба шагнал гардуулах дүрмийг нийтэлсэн байна.
Энэ удаагийн аялал жуулчлалын наадмыг 10-р сарын 03-ны өдөр Алшаа аймгийн Эзэнээ хошуунд зохион байгуулахаар болсон бөгөөд наадмын үеэр олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах тухай танилцуулсан байна. Үүнд: Алтан намрын тооройн эко аялал жуулчлалын наадмын нээлтийн ёслол, “Алтан тоорой” бодит үзэгдэлт хөгжмийн жүжиг, 2020 оны Хятад · Эзэнээ хошууны улиасан ойн урилгын Ⅴ уралдаан, Сувь нуурын дуу хөгжмийн найр, Алшаа аймаг байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх гэрэл зургийн үзэсгэлэн, 2020 оны Эзэнээ хошууны анхны “Тооройн ван” хүүхдийн тэмцээн, 2020 оны Өвөр Монголын Эзэнээ хошууны Алтан тоорой марафон тэмцээн зэрэг гол сэдэвт үйл ажиллагаа зэргийг хамарсан болно.
Үүний зэрэгцээ Эзэнээ хошуу нь олон олон холбогдох төрийн бодлогын дэмжлэгтэйгээр наадмын зохион байгуулалтын ажилд оролцоотой Эзэнээ хошууны аялал жуулчлалын компани ба ажилтнуудад шагнал, нөхвөр олгох болно.
