
Саяхан, “ Хүйтэн эх баялаг , илчийн аж үйлс , шинэ аж ахуй ” нэртэй Хөлөнбуйрын хүйтэн газрын цас мөсний аж үйлсийн танилцуулгын хурал “Хятад улсын цас мөсний хот” гэж нэрлэгдсэн Ягши хотод явагдсан байна.
Мэргэжилтнүүд их танхимд цугларан хахир хүйтэн газар орны цас мөсний аж үйлсийн хөгжлийн төлөвлөгөөг хамтдаа зөвлөж, экологийн цэвэр хөгжлийг хамтдаа судлав. Аж үйлдвэр мэдээ мэдээллийн яамны улсын аж үйлдвэрийн мэдээллийн аюулгүй байдлын судалгааны төв, Хятад улсын жуулчлалын судалгааны хүрээлэн, Усан ашиглалтын яамны ухуулга хүмүүжлийн төв, Өвөр Монголын спортын дээд сургууль, Шанхайн нисэх онгоцны зураг төлөвлөгөөний судалгааны хүрээлэн Хятад улсын машин тэрэгний судалгааны төв зэрэг газрын тусгай мэргэжилтэн, эрдэмтэн, аж ахуйн нэгжийн төлөөлөгч нар цас мөсний аж үйлсийн тойронд гүнзгий судлан ярилцсан байна.
